УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаагүй байна

Хуучирсан мэдээ: 2016.06.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаагүй байна

УИХ-ын даргын гаргасан захирамжаар энэ долоо хоногт УИХ-ын хаврын чуулган хуралдах ёстой юм.

Энэ талаар бид УИХ-ын Тамгын газраас лавлахад “Одоогоор УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хараахан хуралдаагүй байна. Даргын зөвлөл хуралдсан нөхцөлд бүх зүйл тодорхой болно. УИХ-ын гишүүдийн ирц бүрдсэн нөхцөлд хаврын чуулган хуралдуулахад асуудалгүй, бүх бэлтгэлийг хангаж байгаа” гэсэн хариулт өгсөн юм.

Бидэнд олдсон мэдээллээр УИХ-ын хаврын чуулганыг зургаадугаар сарын 24-нд хуралдуулах чиг барьж буй аж.

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн тавдугаар сарын 24-нд УИХ-ын хаврын чуулганыг түр завсарлуулах захирамж гаргахдаа “Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганыг 2016 оны зургаадугаар сарын 23-ны өдрийг хүртэл түр завсарлуулж байна” гэж мэдэгдсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж