АСЕМ-ийн хурлын бэлтгэлийг хангахаар нийслэлийн 13 гудамж, талбайг тохижуулж буй бөгөөд зарим нь ашиглалтанд оржээ. Тухайлбал, Зайсангийн гудамж, Жамьян гүний гудамж, Гэндэнгийн гудамжны тохижилт бүрэн дууссан байна.
Харин Сүхбаатарын гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Их тойруугийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжны тохижилтын ажил 90 хувьтай байгаа юм байна. Мөн Их сургуулийн гудамж, Наадамчдын зам, Чингисийн өргөн чөлөөний засварын ажил 70 хувьтай явагдаж байгаа аж. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх нийтийн эзэмшлийн гудамжны тохижилтын ажлын хөрөнгөөс Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийх гурван тэрбум төгрөгийг хот тохижилтод зарцуулахаар болсон билээ.
Б.БАТ