Хан-Уулчууд хөгжил, бүтээн байгуулалтын замаар итгэл төгс алхаж байна

Хуучирсан мэдээ: 2016.06.21-нд нийтлэгдсэн

Хан-Уулчууд хөгжил, бүтээн байгуулалтын замаар итгэл төгс алхаж байна

ЗАМЫГ ТАВЬЖ, ИРГЭДЭЭ ЗАЛЖ ЯВАА Ж.ГАНХУЯГТАА БАЯРЛАЛАА

Нийслэлийн хамгийн сайхан тохижилттой дүүрэг бол яах аргагүй Хан-Уул. Хан-Уул дүүргийн иргэд хөгжлийн замдаа аль хэдийн гараад их бүтээн байгуулалт, дэд бүтцийг зогсолтгүй хийж байгаа нь нүдний өмнө илхэн байна. Тэгвэл Хан-Уул дүүрэгт урагшлах уу, ухрах уу гэсэн шийдвэрлэх мөч ирээд байгаа энэ үед Хан-Уулынхан дуу нэгтэйгээр дүүргийнхээ хүү Ж.Ганхуягаа дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ид дундаа өрнөж, хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн аль хэдийнэ дэнсэлж, санал өгөх хүнээ ч товлочихож. Ардчилсан намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Ж.Ганхуягийн иргэдтэй хийсэн уулзалт бүр амжилттай болж, иргэд ч дуу нэгтэйгээр Засаг даргаа дэмжинэ гэдгээ илэрхийлж байна. Дүүргээ хэнээс ч илүү сайн мэддэг, хийсэн ажилтай хэлэх үгтэй Ж.Ганхуягийн сурталчилгааны ажиллагаанд Хан-Уул дүүргийн АН-ын зуу зуун мянган гишүүн, дэмжигч цуглан уухайлан дэмжиж байна.

Үнэндээ Хан-Уулын хөгжил, бүтээн байгуулалт нэр дэвшигч Ж.Ганхуяггүйгээр төсөөлөгдөхөөргүй болжээ. Өнгөрсөн хугацаанд тус дүүрэгт хийгдсэн шинэ бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт бүр Ж.Ганхуяг даргатай салшгүй холбоотой учраас тэр шүү дээ. Тиймдээ ч Хан-Уулын сонгогчид нэр дэвшигч Ж.Ганхуягийг шинэ үеийн удирдагч хэмээн хүндэлж, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан их бүтээн байгуулалтыг Хан-Уулдаа авчирч чадах хүн хэмээн илтгэл хүлээлгэж, дэмжихээ илэрхийлсээр байна.

Д.БАТСАЙХАН

ЭХ СУРВАЛЖ: Хан-Уул дүүргийн Ардчилсан намын сонгуулийн штаб

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж