“Олон улсын хөөмийн IV” наадам Ховдод болно

Хуучирсан мэдээ: 2016.06.21-нд нийтлэгдсэн

“Олон улсын хөөмийн IV” наадам Ховдод болно

“Олон улсын хөөмийн IV” наадам Ховд аймагт ирэх сарын 6-наас 9-ний өдөр болох гэнэ. Уг наадмыг хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ үеэр хөөмийн өлгий нутаг болсон Ховд аймгийн Чандмань суманд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн хөөмийн гарал үүсэл болсон байгалийн дуу авиа, нутаг нутгийн онцлог түүхийг харуулсан аяллыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд наадмыг гоцлол болон хамтлаг гэсэн төрлөөр шалгаруулж, шилдгүүдийн нэгдсэн тоглолтыг хийхээр хөтөлбөрт тусгасан байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж