20 сая төгрөгийн нэг азтан тодорчээ

Хуучирсан мэдээ: 2016.06.21-нд нийтлэгдсэн

20 сая төгрөгийн нэг азтан тодорчээ

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН:

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 14-16-ны өдрүүдэд Мьянмарын холбооны Бүгд найрамдах улсад ажлын айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Мьянмарын Ерөнхийлөгч, ноён Тин Чяу болон тус улсын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд, хатагтай Ан Сан Су Чи нартай уулзсаны сацуу олон талт хэлэлцээр хийж, зарим чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд хоёр орны бизнесийнхэн томоохон хурал, семинар зохиожээ.

  • Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ/ зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 30 дугаар хуралдаан өнгөрсөн долоо хоногт болжээ. Хурлаар Дээд түвшний уулзалтыг шууд дамжуулах телевизүүдийн талаар болон бусад асуудлууд хэлэлцсэн байна.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо /EBU/ болон Монголын телевизүүдийн холбооны 9 телевиз шууд дамжуулан, олон нийтэд хүргэнэ. Шууд нэвтрүүлэг, сурвалжлагыг АСЕМ-ын арга хэмжээ зохион байгуулагдах “Шангри-Ла” зочид буудал, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Чингисийн хүрээ” цогцолбор, “АСЕМ вилла” хотхон дахь цэгүүдээс хийх аж.


  • Одоогоос 13 жилийн өмнө буюу 2003 оны 06 дугаар сарын 20-ны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж байсан. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсэн байгуулагдсаны 13 жилийн ойн түүхэн энэ өдөр Онцгой байдлын албаны бүтээн байгуулалтын нэгэн томоохон ажил болох Онцгой байдлын албаны түүхэн музей нээлтээ хийлээ.

  • “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувиа Засгийн газарт худалдах хүсэлтэй иргэд өнгөрсөн долоо хоногийн даваа гаригаас арилжааны банкуудад хандаж эхэлсэн. Тэгвэл долоо хоногийн өмнө хүсэлтээ гаргасан иргэдэд түрүүлж олгох 100 мянган төгрөгийг өнөөдрөөс эхлэн өгч эхэлсэн байна.

  • Энэ сарын 24-ний өдрөөс эхлэн БНСУ-ын Бусан хот руу тогтмол нислэгтэй болох нь. Солонгосын агаарын тээврийн “Аэр Бусан” компани Улаанбаатар-Бусан-Улаанбаатар чиглэлд нисэх бөгөөд эхний 100 зорчигчдоо онцгой хямдралаар бэлэг барьсан гэж тус компаниас өчигдөр /2016.06.20/ мэдээлэл хийлээ. Цаашдаа Аэр Бусан компани долоо хоногийн мягмар, баасан гаригт тогтмол нисэх юм байна.

  • НӨАТ-ын сугалаа өнгөрөгч бямба гаригт /2016.06.19/ болоо. Энэ удаагийн тохиролд тавдугаар сарын 1-31 хүртэл худалдан авалт хийсэн баримтаас шалгаруулсан байна.

Нийт 9246 азтан тодорсон бөгөөд 4сая төгрөгийн 11 ширхэг баримт, 20 сая төгрөгийн нэг ширхэг баримт эзнээ азтан болгожээ.


  • “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд Н.Ган-Од өмгөөлөгч Д.Содномдоржийн хамт мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн хурал хийж байгаа шалтгаан нь хэд хоногийн өмнө Н.Ган-Од нэр дэвшигчдийн талаар, сонгуулийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр цацсан. Уг бичлэгийг ихэнх хүмүүс УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж буй М.Нарантуяад хаяглаж хэмээн ойлгож буй. Тэгвэл М.Нарантуяа “О” телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Ган-Од өөрөө эмэгтэй хүн биш болохоор эмэгтэй хүний зовлон, ганц бие ээжүүдийн зовлонг ойлгохгүй” гэж хэлсэн байдаг. Энэ үг нь Н.Ган-Одод хүндээр тусч тэрээр сэтгэл санааны хохирол амссан тул М.Нарантуяаг шүүхэд өгч байгаа талаар мэдээлэл хийлээ.


  • Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч хойшилсон байна. Учир нь Т.Цогт н.Дэлгэрням гэх өмгөөлөгчийг нэмж авах хүсэлт гаргажээ. Улмаар шүүх хурлыг долдугаар сарын 5-ныг хүртэл хойшлуулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж