Ш.Түвдэндорж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2016.06.20-нд нийтлэгдсэн

Ш.Түвдэндорж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа

УИХ-ын сонгуулийн 75 дугаар тойрогт нэр дэвшигч Ш.Түвдэндорж Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны иргэдтэй уулзаж, Ардчилсан намаас 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг танилцууллаа.

Мөн энэ үеэрээ Ардчилсан нам Засгийн газрыг удирдсан энэ дөрвөн жилд ахмад настнуудын тэтгэврийн хэмжээ хэрхэн өссөн талаар тайлбарлалаа. Тухайлбал, дундаж тэтгэврийн хэмжээ 222000 төгрөг байсныг 306200 төгрөг болгож, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180000 байсныг 251000 төгрөг болгож нэмсэнийг тодотгов.

УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт ирэх дөрвөн жилд тэтгэвэр цалинг, инфляцийн түвшинтэй уялдуулж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхээр заасан тухай хэлсэн юм. Ингэхдээ төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нь ажилласан жилтэй нь дүйцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг эрх тэгш, ялгаваргүй олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх юм байна.

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэр тогтоолгоход нь ажилласан хугацаанаас нь хамаарч нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заасан аж. Салбарын зарим хуулиар уг тусламжийг олгодог. Хуулийн эдгээр зохицуулалтад хамаарахгүй төрийн зарим албан хаагчдаас уг буцалтгүй тусламжийг авах боломжийг нь хязгаарлаж, шударга бус хандаж байгаа талаар санал хүсэлт ихээр ирүүлдэг тул буцалтгүй тусламжийг төрийн албан хаагчдад хязгаарлалгүйгээр олгох шаардлага бий болоод байгаа гэдгийг хэлсэн юм.

Сонгогчид нэр дэвшигч Ш.Түвдэндоржийг дэмжихээ илэрхийлж, сонгуулийнх нь ажилд амжилт хүсэж байлаа.

Эмээлтийн иргэд Шаравдоржийн Түвдэндоржид итгэж байна

УИХ-ын сонгуулийн 75 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Ш.Түвдэндорж иргэдтэй хийж буй уулзалтаа үргэлжлүүлж байна. Тэрбээр өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу эмээлтийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтад ирсэн иргэд түүнд итгэж байгаагаа илэрхийлж, өөрсдийн өмнө тулгамдаж байгаа ус, цахилгаан, газрын асуудлыг илэн далангуй ярьсан. Энэ бүхнийх нь хариуд Ш.Түвдэндорж Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт эдгээр асуудлыг хэрхэн зохицуулахаар тусгасан байгааг танилцууулж, итгэлийг нь алдахгүй гэдгээ уламжиллаа. Эмээлтийн иргэд түүнд амжилт хүсч, ялалт ерөөлөө.

Эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 75 дугаар тойрогт нэр дэвшигч Ш.Түвдэндоржийн сонгуулийн штаб

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж