Нэр дэвшигч Н.Дашзэвэг иргэдтэй уулзалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2016.06.20-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигч Н.Дашзэвэг иргэдтэй уулзалт хийж байна

2016 оны УИХ-ын сонгуулийн 71-р тойрогт Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл Эвслээс доктор, профессор, гавъяат эдийн засагч Намжаагийн Дашзэвэг нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгааны ажлаа өрнүүлж байна. УИХ-ын сонгуулийн 71-р тойрогт Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17-р хороо буюу 1-р хорооллын ӨНӨР байшин хороолол, 30, 31-р хороо буюу 1-р хорооллын арын гэр хороолол орж байгаа.

Нэр дэвшигч доктор, профессор, гавъяат эдийн засагч Намжаагийн Дашзэвэг иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийж, Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл Эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан: “Стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг төрийн өмчид бүхэлд нь хамааруулж, Оюутолгойн гэрээг шударгаар хянаж, өмнөх эрх баригчдын алдааг үндэсний эрх ашигт нийцүүлэн засахын төлөө ажиллана.” гэсэн хөтөлбөрөө тайлбарлалаа.

Тэрээр хэлсэн үгэндээ “…Оюутолгойн гэрээнд засвар оруулах нь нээлттэй. 2013 онд Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар Оюутолгойн хөрөнгө оруулалтын хэтрэлт, Дубайн гэрээг шалгасан ажлын хэсэг 2014 оны 5-р сарын 5-нд гаргасан дүгнэлтэндээ 3.2 тэрбум долларын хэтрэлт, санхүүгийн зөрчлийг илрүүлсэн. Энэ талаар интернэт, сайтаар дамжуулан олон нийтэд мэдээлэл хүрсэн байгаа. Тэрбум тэрбум доллараар хэмжигдэх тэр зардлыг Монголын ард түмэн төлөх ёсгүй юм. Энэ хэтрэлт, зөрчлийг УИХ-аар хэлэлцэж, дүгнэлт гаргахгүй байгаа нь ард түмэндээ хохирол учруулсаар байна. Ард түмэн наад зах нь 3.2 тэрбум долларын зардлыг төлөх болж хохирно. Хууль зөрчин нэмэгдсэн хэсгийг хөрөнгө оруулалтаас хасвал шударга бөгөөд Монголын эдийн засаг, ард түмэнд тустай юм. Энэ мөнгөөр Хөгжлийн банкны болон Чингис бондын 2.1 тэрбум долларын өрөө төлөх боломжтой юм. Мөн Засгийн газар  Оюутолгойгоос ногдол ашиг авах хугацаа ихээхэн наашлана. Тийм учраас үүний төлөө бид тэмцэж ажиллах боломж байна.” хэмээн онцоллоо.

Мөн доктор, профессор, гавъяат эдийн засагч Намжаагийн Дашзэвэг: “…Эвслийн мөрийн хөтөлбөлт тусгагдсан  “Таван Толгойн ордыг ард түмний өмчид хэвээр үлдээж нийтийн өмчийн хувьцаат компанийн жишиг болгон хөгжүүлнэ.” гэсэн заалтын дагуу Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл эвсэл Тавантолгойн гэрээнд манай улс 51%-ийг эзэмших нь зөв гэсэн байр суурин дээр тэмцэж ажиллах боломжтой…” гэдгийг дурьдлаа.

Уулзалтын үеэр иргэд, сонгогчид УИХ-ын сонгуулийн 71-р тойрогт Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл эвслээс нэр дэвшигч доктор, профессор, гавъяат эдийн засагч Намжаагийн Дашзэвэгийг дэмжиж байгаагаа илэрхийлж сонгуулийн сурталчилгааны ажилд нь амжилт хүсэж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж