Дорнод аймагт сураггүй болсон хүүхдийг олжээ

Хуучирсан мэдээ: 2016.06.20-нд нийтлэгдсэн

Дорнод аймагт сураггүй болсон хүүхдийг олжээ

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байгаагаар өчигдөр буюу зургаадугаар сарын 18-ний 22.00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт 2 настай хүүхэд алга боллоо гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын дөрвөн албан хаагч, Цагдаагийн газрын зургаан албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнөөдөр 05.20 цагийн орчимд хүүхдийг эсэн мэнд олж ээж, аавд нь хүлээлгэн өгчээ.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж