Шинэ Зеландад цунамийн давалгаа үүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Шинэ Зеландад цунамийн давалгаа үүсчээ

Шинэ Зеландийн Кермадекийн арлуудын хойд хэсэгт орших Раул арлын эргээр Лхагва гаригт нэг метрийн өндөртэй цунамийн давалгаа үүсч тус улсыг онц бэлэн байдалд шилжүүлсэн ч, нэг цаг орчмын дараа анхааруулгыг цуцалжээ. Цунамийн давалгаа Кермадекийн арлуудад орон нутгийн цагаар Лхагва гаригийн үдээс хойш 03:03 цагт 7,6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсны дараа үүссэн байна. Газар хөдлөлтийн төв нь Раул арлаас зүүн тийш 163 км, Тонгагийн Тукуалофагаас урагш 913 км зайд ойролцоогоор 20 км-ийн гүнд болжээ. Одоогийн байдлаар ямар нэг хохирол, гэмтэл бүртгэгдээгүй байна.

Цунамийн давалгаа үүссэний дараа Шинэ Зеландын Дотоодыг аюулаас хамгаалах, гамшгийн менежментийн яамнаас улсын хойд хэсэгт онц байдал тогтоож, далайчид, завьтай иргэдийг ус руу орохыг хориглосны зэрэгцээ голын эрэг, наран шарлагын газруудаас хол байхыг анхааруулжээ. Харин Калифорни, Ореган, Вашингтон, Британийн Колумба, Аляска зэрэг бусад эргийн бүсүүдээр цунами болох шинж тэмдэг илрээгүй гэж Аляскийн цунамигаас урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж