“Зуун айл” явахгүйгээр гадаад паспортоо аваарай

Хуучирсан мэдээ: 2016.06.20-нд нийтлэгдсэн

“Зуун айл” явахгүйгээр гадаад паспортоо аваарай

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан гадаад паспорт олгож эхэлсэн

Уг үйлчилгээ нь гадаад паспортын ачааллыг бууруулахаас гадна иргэдийн цаг завыг хэмнэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай  хүргэх олон давуу талтай. Тодруулбал, гадаад паспорт шинээр захиалах иргэдээс цээж зураг зайлшгүй шаарддаг байсан бол Дүнжингарав, Драгон, Мишээлд төвөөр үйлчлүүлэх иргэдээс гадаад паспортын зураг шаардахгүй бөгөөд бүртгэлийн ажилтан тухайн иргэний зургийг бүртгэл хийх үедээ авах юм.

Бэлэн болсон гадаад паспортын буцаан олголтыг иргэн өөрийн хүсэлтээр Монгол шуудан компаниар дамжуулан гэрийн болон ажлын хаягаараа авах боломжтойгоос гадна захиалсан газраасаа заасан хугацаанд авч болно.

Харин гадаад паспортын хугацааны сунгалтыг хийхгүй бөгөөд  тус газрын Зуун айлд байрлах Гадаад паспортын хэлтэст хандаж сунгуулах аж.

Бүрдүүлэх материал:

1.    Анх удаа авч байгаа бол:

  • иргэний үнэмлэх
  • төлбөр төлсөн баримт

2.    Хүчинтэй байдал нь алдагдсан болон хугацаа нь дуусч дахин авах бол:

  • хуучин гадаад паспорт
  • иргэний үнэмлэх
  • төлбөр төлсөн баримт

Харин эзэн өөрийн биеэр ирж хурууны хээгээ уншуулж таниулах ёстой юм байна.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж