Роснефтийн хувьцааг худалдана

Хуучирсан мэдээ: 2016.06.20-нд нийтлэгдсэн

Роснефтийн хувьцааг худалдана

ОХУ-ын төрийн өмчит газрын тосны Роснефть компанийн 19.5 хувийн хувьцааг худалдахаар болжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин компанийн хувьцааг эрчим хүчний хамгийн том хэрэглэгч орнууд болох Хятад, Энэтхэг улсад худалдах сонирхолтой байгаа аж. Ингэснээр Роснефть компани  дэлхийн гурван том эдийн засгийг холбож, “Exxon Mobil” корпораци зэрэг Барууны газрын тосны “акулуудыг” олборлолтоор давж гарах гэнэ. Хятад болон Энэтхэг талаас ч Роснефтийн хувьцааг худалдан авах сонирхол их байгааг илэрхийлсэн байна. Роснефтийн хувьцааг худалдсанаар 700 тэрбум рубль /11 тэрбум ам.доллар орчим / босгох тооцоо гаргажээ.

Хэд хоногийн өмнө Санкт-Петербург хотноо болсон олон улсын эдийн засгийн форумд Энэтхэгийн Үазрын тос, байгалийн хийн корпораци болон Хятадын Үндэсний нефтийн корпорацийн удирдлагууд оролцсон байв. Тэд хамтарсан төслийг ихэд сонирхож, дэмжиж буйгаа илэрхийлжээ. Энэ хооронд Роснефтийн хувьцаа баасан гаригт Лондоны бирж дээр 5.3 хувиар өсч, компанийн зах зээлийн үнэлгээ нь 52.8 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна.

Украины зөрчил хямралаас шалтгаалж Европын орнуудтай түнжин хагарснаас хойш ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин газрын тос, байгалийн хийгээ Азид шахах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадын талаас Оросын эрчим хүчний компаниудад 100 тэрбум гаруй ам.долларын зээл, урьдчилсан төлбөр хийсэн байна. Харин эдийн засгийн өсөлтөөр Хятадыг давж гарах нь тодорхой болсноор  Энэтхэг олон улсын анхаарлын төвд орох болжээ. Энэтхэгийн газрын тосны хамгийн том компани “ONGC” өнгөрсөн сард Оросын газрын тосны орд Ванкор төслийн 15 хувийг 1.27 тэрбум ам.доллараар худалдан авахаар Роснефть компанитай тохиролцжээ. Түүнчлэн өнгөрсөн баасан гаригт Санкт-Петербургийн эдийн засгийн форумын үеэр Роснефт төслийн 23.9 хувийн хувьцааг Энэтхэгийн газрын тосны гурван компанид худалдах гэрээ байгуулжээ.

Эх сурвалж: Bloomberg

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж