УИХ-ын сонгуулийн СХД-ийн 75 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ш.Түвдэндоржоос өрсөлдөгч нар нь айж байгаа бололтой. Бүгд найрамдах намаас И.Түвдэндорж гэгч нэгэн түүнтэй нэг тойрогт өрсөлдөж байгаа гэнэ.
Хамгийн хүчтэй өрсөлдөгчийнхөө саналыг хуваахын тулд ижил нэртэй хүнийг тухайн тойрогт нь нэр дэвшүүлдэг мода энэ жилээс эхэлж газар аваад байгаа. Энэхүү аргыг Ш.Түвдэндоржийн өрсөлдөгчид түүний саналыг хуваахаар хэрэглэсэн нь энэ бололтой. Тэд ч аргаа баржээ.
Н.ГЭРЭЛ
ЭХ СУРВАЛЖ: WWW.TSENZURGUI.MN