Бодибилдингийн ААШТ Улаанбаатарт болно

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Бодибилдингийн ААШТ Улаанбаатарт болно

Монголын бодибилдинг, фитнессийн холбооноос энэ сарын 25-29-нд Ази тивийн аварга шалгаруулах бодибилдинг, фитнессийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах билээ. Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах 45 дахь удаагийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрөгч тавдугаар сарын сүүлээр Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны нэгдүгээр дэд ерөнхийлөгч, Араб, Африкийн бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхийлөгч, доктор Адел Фахим, Азийн БФХ-ны дэд ерөнхийлөгч Хон Ен Рун нарыг Төрийн ордонд хүлээн авч, уулзаж байсан юм. Тэгвэл тивийн аваргын тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нөөц сангаас тодорхой хэмжээний хөрөнгө гаргахаар болсон байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж