Элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн шалгалтын хариу задарсан хэмээн Х.Сайнбилэг гэх эмэгтэй өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн. Тэрээр яг одоо энэ талаар Сурагчдын холбоо болон сурагч, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй хамт хэвлэлийн хурал хийлээ. Уг хэвлэлийн хуралд Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ, 113 дугаар сургуулийн төгсөгч Ж.Мандах, эцэг эхийн төлөөлөл Д.Хишигдэлгэр нар оролцсон юм. Энэ жил ерөнхий боловсролын 12-р ангийг төгсөж буй сурагч ЖМандах хэлэхдэ “ЭЕШ-ын шалгалтын хариуг авах уу гэсэн мэдээлэл фэйсбүүкийн чатаар ирж байсан бөгөөд түүнийг нь маш олон хүүхэд авсан” гэсэн юм.
Хэвлэлийн хуралд оролцогчдын зүгээс “Олон жил хичээж зүтгэсэн хүүхдүүдийн хөдөлмөр үнэгүйдэж байна. Хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг ингэж баллаж болохгүй” гэж мэдэгдлээ. Тэд энэ талаарх мэдээллийн хариуг Боловсролын үнэлгээний төвөөс албан ёсоор шаардав.
А.СҮРЭН