Хуучирсан мэдээ: 2016.06.20-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж юу хэлэв?

УИХ-ын сонгуулийн 62 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж буй Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо/НАМЭХ/-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмааг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Улс төрч хүнд байх шалгуурыг үүрч, дааж яваа эмэгтэйчүүдийн нэг. Э.Оюун, Д.Мөнхөө, Т.Ганди нарын залгамж халаа болсон залуу үеийн улстөрчдийн төлөөлөл” хэмээн үнэлж байна.

Мөн тэрбээр “Манай намаас 16 эмэгтэй нэр дэвшигчийг УИХ-д сойж байгаа. Тэдний дотор дүүргийн Засаг дарга хийж байсан хүн байхгүй. Дүүргийн Засаг дарга хийнэ гэдэг бол хотын амьдрал ямар байна вэ, дүүргийн амьдрал ямар байна вэ, жирийн хүний амьдрал ямар байна вэ гэдгийг мэдэрдэг, мэдрүүлдэг, мэдэрдэг албан тушаал. УИХ-д тэрийг мэдэрдэг, мэддэг гишүүн хэрэгтэй байдаг. Ийм байдлыг харгалзаж УИХ-д нэр дэвшүүлсэн. Эмэгтэйчүүд улс төрд орж ирэхээрээ элдэв хор хуйвалдаанд оролцох нь бараг үгүй, ганц нэг хүнийг эс тооцвол. Тэр утгаараа нь харах юм бол төрийн чанар, төрийн ёс зүй суртахуун төлөвшихөд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг өндөр. Ц.Цогзолмаа бол Э.Оюун, Д.Мөнхөө гуай, Т.Ганди нарын хойноос явж байгаа залуу үеийн улстөрчдийн нэг. Ц.Цогзолмаа бол дайчин эмэгтэй” хэмээн үнэлэв.

НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа нь 1986-1992 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургуулийг, 2000-2004 онд Монгол Улсын Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер, 2005-2009 онд Тагнуулын академийг эрх зүйч мэргэжлээр тус, тус төгсжээ.

1992 онд МУИС-ийн Ховд дахь салбарт багшилснаар ажлын гараагаа эхэлжээ.

1993-1996 онд Ховд аймгийн Хүүхдийн төвд хүүхдийн асуудал хариуцсан арга зүйч

1996 онд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн

1996-1997 онд Ховд аймгийн ИТХ-д мэргэжилтэн, 1997 онд Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга

1997-1998 онд Монголын Скаутын холбооны хөтөлбөрийн дарга, 1998-1999 онд Олон улсын Хүүхдийн найрамдал төвд бүлгийн багш, бүлгэмийн ахлах удирдагч

1999-2000 онд Нийслэлийн Ардчилсан социалист Залуучуудын холбооны дарга

2000-2004 онд Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга

2004-2006 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга

2006-2008 онд Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны дарга

2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга

2014 оноос одоог хүртэл НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Түүнийг Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллах үедээ төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, ил тод болгох зорилгоор “Цахим засаглал” үйлчилгээг нэвтрүүлсэн нь өнөө цагийн нэг цэгийн үйлчилгээ бий болох анхны суурийг тавьсан гэж үнэлэгддэг юм.

Г.ОЮУ

Эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 62 дугаар тойрогт нэр дэвшигч Ц.Цогзолмаагийн сонгуулийн штаб

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж