Шаварт суусан машинтай иргэдийг татаж гаргажээ

Хуучирсан мэдээ: 2016.06.20-нд нийтлэгдсэн

Шаварт суусан машинтай иргэдийг татаж гаргажээ

Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн нутаг Хархираа голд 19-73 УВХ, 84-89 УВХ, 86-30 УВХ, 87-65 УВХ улсын дугааруудтай Зил-130 загварын 4 автомашин айл нүүлгэж яваад голд суусан тухай дуудлага өчигдөр 20:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Увс аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч ажиллаж 29 зорчигчтой, 4 автомашиныг татан гаргаж аюулгүй болгосон байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж