Энэ сарын 24-ний өдрөөс эхлэн БНСУ-ын Бусан хот руу тогтмол нислэгтэй болох нь. Солонгосын агаарын тээврийн “Аэр Бусан” компани Улаанбаатар-Бусан-Улаанбаатар чиглэлд нисэх бөгөөд эхний 100 зорчигчдоо онцгой хямдралаар бэлэг барьсан гэж тус компаниас өнөөдөр /2016.06.20/ мэдээлэл хийлээ. Цаашдаа Аэр Бусан компани долоо хоногийн мягмар, баасан гаригт тогтмол нисэх юм байна.
Бусан хот нь БНСУ-даа нийслэл Сөүл хотын дараа ордог, 3,9 сая хүн амтай томоохон хот юм. Аэр Бусан компанийн хувьд 2007 оны наймдугаар сарын 31-нд байгуулагдсан, 250 нисгэгч, 400 онгоцны үйлчлэгч, 350 ерөнхий ажилтантай ажээ. Олон улсын 17 чиглэл, орон нутгийн гурван чиглэлд нисдэг, аюулгүй нислэгийн компаниудын нэг гэдгээ сэтгүүлчдэд танилцуулав.
А.СҮРЭН