Японы Окинава арлын оршин суугчид АНУ-ын цэргийн баазыг нүүлгэхийг шаардан ням гаригт /2016.06.19/ эсэргүүцлийн жагсаал хийлээ. Энэ нь сүүлийн 20 жил дэх хамгийн олон хүн оролцсон том жагсаал болсон байна. АНУ-ын цэргийн баазыг нүүлгэхийг шаардсан баримт бичигт 65 мянган хүний гарын үсэг зурсан аж. Үүнээс тусдаа Японы нийслэл Токио хотноо ерөнхий сайд Шинзо Абегийн гэрийн гадна 10 мянга орчим хүн Окинавагийн эсэргүүцлийг дэмжин жагсаал хийжээ.
Окинава аралд өнгөрсөн тавдугаар сард америк цэрэг 20 настай япон эмэгтэйг хөнөөсөн хэргээс үүдэн эсэргүүцэл улам нэмэгджээ. Япон эмэгтэйг хөнөөсөн америк цэргийн баривчилсан боловч хараахан ял шийтгээгүй байгаа аж. Түүнчлэн АНУ-ын зэвсэгт хүчнээс Окинава арал дахь цэргийн бааздаа 30 хоногийн хөл хорио тогтоосон юм. Түүнчлэн америкийн хоёр цэрэг согтуугаар автомашин жолоодож яваад хоёр япон иргэнийг гэмтээсний дараа АНУ-ын цэргийн баазад архи согтууруулах ундааг хоригложээ.
Өмнө нь 1995 онд хоёр америк цэрэг 12 настай охиныг хүчирхийлсэн хэргээс үүдэн АНУ-ын цэргийн баазыг нүүлгэхийг шаардсан том жагсаал болж байжээ. 1.4 сая орчим хүн амтай Окинава аралд АНУ-ын 50 мянга орчим иргэн оршин суудаг аж. Японд байрлах АНУ-ын цэргийн бараг тал нь Окинава аралд байдаг гэнэ.
Эх сурвалж: Boston Globe
Б.АНХТУЯА