“Playtime-2016”-д анх удаа хип хоп дуулна

Хуучирсан мэдээ: 2016.06.20-нд нийтлэгдсэн

“Playtime-2016”-д анх удаа хип хоп дуулна

15 дахь жилдээ зохион байгуулж буй амьд хөгжмийн “Playtime-2016” наадам энэ сарын 24-нөөс 26-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Уг наадамд оролцох монгол хамтлагуудын тоо өмнөх онуудаас цөөрсөн ч гаднаас ирэх хамтлагуудын тоо нэмэгдсэн байна. Мөн энэ жилээс олон улсын наадмын жишгээр уран бүтээлчдийн тоглох цаг болон хамтлаг хоорондын завсарлах цаг уртасчээ.

Амьд хөгжмийн наадам гэхээр л эр эмгүй үсээ сэгсзүүлсэн, элдэв сонин стильтэй залуус очдог гэх хүмүүсийг буруу ойлголтыг эвдэж, олон улсын чанартай наадам болон өргөжиж байгааг зохион байгуулагчид онцолж байв. “Playtime-2016” наадмын тайзнаа анх удаа хип хоп дуучин, Баянмонгол жазз хамтлаг уран бүтээлээ сонирхуулах гэнэ. Наадамд гадаадын 11, монголын 25 гээд нийт 36 амьд хөгжмийн хамтлаг оролцоно. Мөн зуны намуун үдэш Дижэй нарын сэтүүдийг сонсож, элсэн дээр бүжиглэх боломжтой ажээ.

Наадмын үеэр амьд хөгжмийг мэдрэхээс гадна галын наадам, урлагийн олон арга хэмжээ, үзэсгэлэнг сонирхохоос гадна Wifi, автобус, ариун цэвэр, аюулгүй байдлыг цогцоор нь шийдсэн “Цэвэр агаар, найрсаг залуус, амьд хөгжим” уриатай амьд хөгжмийн наадам тун удахгүй.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж