“Боловсрол суваг” телевизээр долоо хоногийн ням гараг бүр “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг үзэгчдэд хүрч байгаа билээ. Уг шоуны долоо дахь дугаараар Камертон хамтлагийн гишүүн, дуучин Л.Ган-Эрдэнэ залуухан дуучин бүсгүй “Meghan Trainor”-ыг “яг түүн шиг” дууриаж, ялагчаар тодорлоо.
Өмнөх долоо хоногт дуучин Л.Ган-Эрдэнэ хувирах дүрээ баззардахдаа “Яг үнэнийг хэлэхэд би энэ дуучныг таних ч гүй юм байна” хэмээн уулга алдаж байсан тэрээр ялдамхан, мяраалаг, дуучин бүсгүйг тун “Эгдүүтэй”-гээр дууриаж, шүүгчдээс 33 оноог авсан бол тэмцээний оролцчдын оноо нэмэгдснээр 51 оноогоор ялагч болов.
Өнгөрсөн ням гарагийн шоуны тайзнаа дуучин Л.Ган-Эрдэнэ ялдамхан бүсгүй Meghan Trainor, дуучин Э.Энхзол этгээд Лэди Гага, загвар өмсөгч Э.Энхболд Нисванис хамтлагийн дуучин Л.Энх-Амгаланг дууриаж, улаан хэрүүлч болсон бол жүжигчин Н.Мөнхсоёл мөнхийн залуу Kylie Minogue, дуучин Б.Амархүү дуурийн “Хун” гэгддэг дуучин А.Долгорыг, загвар өмсөгч С.Сарнай зууны манлай дуучин хатагтай Б.Сарантуяаг, П.Баярцэнгэл дуучин Л.Банзрагчыг, дуучин Б.Маралжингоо “ноён динамик” James Brown-ыг тун чадварлаг дууриаж, тэсрэлт хийсэн юм.
Шоуны оролцогчид дараах дүрд хувирсан.