НӨАТ-ын сугалаа өчигдөр /2016.06.19/ болоо. Энэ удаагийн тохиролд тавдугаар сарын 1-31 хүртэл худалдан авалт хийсэн баримтаас шалгаруулсан байна.
Нийт 9246 азтан тодорсон бөгөөд 4сая төгрөгийн 11 ширхэг баримт, 20 сая төгрөгийн нэг ширхэг баримт эзнээ азтан болгожээ.
Үндсэн сугалааны тоо: 54826899
899 – 8307 ширхэг баримт – 20 мянган төгрөг
6899 – 845 ширхэг баримт – 100 мянган төгрөг
26899 – 82 ширхэг баримт – 500 мянган төгрөг
826899 – 11 ширхэг баримт – 4 сая төгрөг
4826899 – нэг ширхэг баримт – 20 сая төгрөг тус бүр хожжээ.
Харин супер шагналын эзэн тодроогүй байна. Энэ удаагийн тохиролын супер шагналын сан нь 50 сая төгрөг бөгөөд 12803350 дугаар гарч иржээ.
Т.НОМИН