Ухдаг уул уурхай шүтсэн бус ургуулдаг хөдөө аж ахуйн салбараар түүчээлсэн хөгжлийн замыг Баянхонгорчууд сонгож байна. Монгол Улсыг үеийн үед тэжээн тэтгэж ирсэн хөдөө аж ахуйн салбарыг бусад салбартайгаа зэрэгцүүлэн дэмжих замаар хөгжих ёстойг өнгөрсөн цаг хугацаа бидэнд харууллаа. Бид Ардчилсан намын бодлогыг дэмжиж байгаа, мөрийн хөтөлбөрийг дэмжиж байгаа, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатыг дэмжинэ гэж хонгор нутгийнхан хэллээ.
УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Д.Ганбат өнгөрсөн өдрүүдэд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нэгдүгээр багийн иргэд, Богд сумын гуравдугаар багийн иргэд, Баянхонгор аймгийн төвийн иргэд, сонгогчидтой тус бүр уулзалт хийж, Ардчилсан намын 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг танилцуулсан юм.
Түүнээс иргэд сонгогчид Эрүүгийн шинэчилсэн хууль хэдий үеэс хэрэгжиж эхлэх, Эрүүгийн хууль шинэчлэн батлагдсанаар ямар өөрчлөлт шинэчлэлт гарч байгаа талаар тодруулж асууж байлаа.
УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Эрүүгийн шинэчилсэн хууль нь 2016 оны есдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Уг хууль хэрэгжиж эхэлснээр Монголыг шоронжсон нийгмээс нь салгана. Эрүүгийн шинэчилсэн хууль нь хүний эрхийг хангасан, хууль эрх зүйн салбарынхнаас ажлын шинэ арга барил шаардсан, Монголын нийгмийг урагшлуулах цоо шинэ хууль болж чадсан. Гэхдээ хуулийг батлуулах гэдэг нэг хэрэг, амьдрал дээр хэрэгжүүлэх нэг хэрэг. Эхлүүлсэн ажлаа гүйцээхэд Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг багаар нь дэмжих шаардлага байгаа шүү” гэдгийг Д. Ганбат гишүүн нийт сонгогчдод уриалж байлаа.
ЭХ СУРВАЛЖ: УИХ-ын сонгуулийн долдугаар тойрогт нэр дэвшигч Д.Ганбатын сонгуулийн штаб