ОХУ-ын баруун хойд хэсгийн Карелия бүс нутгийн Сямозеро нууранд завь осолдсоноос 13 хүүхэд нас барж, нэг хүүхэд сураггүй болсон байна. Нууранд хоёр завиар нийт 47 хүүхэд, дөрвөн том хүний хамт зорчиж явсны нэг завь нь осолдсон аж. Ослоос 29 хүүхэд, дөрвөн том хүнийг авч чадсан аж. Петрозаводск хотын эмнэлэгт 12 хүүхдийг хүргэжээ. Ослын газар 350 орчим аврагчид ажиллажээ. Москва хотоос аврагчид, эмч, сэтгэлзүйч болон сайн дурынхныг ослын газар руу илгээсэн байна. Хохирогч хүүхдүүд аврах хантаазгүй байсан аж.
Москвагаас ирсэн амрагч хүүхдүүд Сямозеро нуурын эрэг дэх зуны кэмпэд байрлаж байсан аж. Осолдсон хүүхдүүдийн цогцсыг өнөөдөр /2016.06.20/ Москва хотноо ар гэрийнхнийг нь тусламжтай таних ажиллагаа явуулах гэнэ. Амрагч хүүхдүүд 9-11 насны бага ангийн сурагчид гэнэ. Эмгэнэлт ослын дараа Карела бүс нутаг болон Москва хотноо өнөөдөр гашуудал зарлажээ.
Ослын хэрэгт буруутган нуурын эрэгт үйл ажиллагаа явуулдаг Парк зочид буудлын захирал, орлогч захирал, хоёр зааварлагчийг баривчилжээ.
Эх сурвалж: RT
Б.АНХТУЯА