Исинбаева Оросын далбаан дор л олимпод оролцоно гэв

Хуучирсан мэдээ: 2016.06.20-нд нийтлэгдсэн

Исинбаева Оросын далбаан дор л олимпод оролцоно гэв

Елена Исинбаева  Фото: Кирилл Брага / РИА Новости

Тулгууртай харайлтын олимпийн хоёр удаагийн аварга Оросын тамирчин Елена Исинбаева Рио-де-Жанейрогийн зуны олимпийн тоглолтод оролцохоос татгалзаж байгаагаа Олон улсын олимпийн хороонд  мэдэгдсэн  тухай The New York Times сонин бичжээ.

"Хэрэв манайхны оролцох эрхийг хасвал намайг та нар Рио-д харахгүй. Хэрэв тоглолтод оролцвол би зөвхөн Оросын далбаан дор л оролцоно. Олон улсын олимпийн хорооны  тугийн дор  Олимпийн тоглолтод намайг оролцохоор болсон гэх яриа нь худлаа хэрэг юм »  гэж Исинбаева мэдэгджээ.

Зургадугаар сарын 17-нд Хөнгөн атлетикийн олон улсын эвсэл  (IAAF) Оросын хөнгөн атлетикийн холбооны  эрхийг хассан  шийдвэрээ  санал нэгтэйгээр үлдээсэн тухай мэдээлсэн юм. Оросын багийг  олимпийн тоглолтод оролцуулах эсэх асуудлыг  Олон улсын олимпийн хороо зургадугаар сарын 21-ний хуралдаанаар  шийдэх юм. IAAF-ийн зөвлөлийн шийдвэр нь хүний эрхийг зөрчлөө гээд  Исинбаева шүүхээр заргалдахаа мэдэгдээд байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж