Хоёр Солонгосыг “учруулсан” Улаанбаатарын хэлэлцээ

Хуучирсан мэдээ: 2016.06.20-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгосыг “учруулсан” Улаанбаатарын хэлэлцээ

Хоёр Солонгосыг “учруулсан” Улаанбаатарын хэлэлцээ

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын III бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 16, 17-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө-


Нэр дэвшигчдийн өрсөлдөөн, намуудын ухуулга, сурталчилгааны самбарууд гээд сонгуулиар амьсгалаагүй газар, хурал цуглаан цөөн байгаа энэ үед нэгэн ач холбогдолтой хурал болж өндөрлөлөө.

Улс төрөөс ангид энэ хурлыг анх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хельсинкийн үйл явц”-ыг /Өрнөдийг ЗХУ-тай/ жишээлэн Зүүн хойд Азийн асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ"-г өрнүүлэх санаачилгыг 2013 оны дөрөвдүгээр сард Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар хурлын үеэр дэвшүүлж байжээ.

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын III бага хурал энэ сарын 16,17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж дууслаа. Дэлхийн бөмбөрцөг дээр “Зүүн хойд Ази” хэмээх бүс нутаг дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн. Ялангуяа Хойд Солонгос улс дэлхий дахиныг сандаргаж, өнөөдрийг хүртэл айдаст автуулсан хэвээр. Хэдийгээр Зүүн хойд Азийн бүс нутагт НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн гишүүн БНХАУ, ОХУ зэрэг томоохон гүрнүүд байдаг ч Солонгосын хойгийн хурцадмал асуудлыг намжааж чадахгүй байна.

Хойд Солонгосын тусгаар тогтнолыг хамгийн анх ЗХУ, дараа нь Монгол Улс хүлээн зөвшөөрсөн байдаг аж. Тиймээс ч манай хоёр орны дипломат харилцаа олон жилийн түүхтэй. Үүний нэг илрэл нь 1991 онд БНАСАУ, БНСУ улс НҮБ-д нэгдэн орох асуудлыг хэлэлцүүлэхэд манай улс хамтран зохиогчоор оролцож байсан явдал юм. Тэгвэл уг “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлагын хүрээнд хоёр Солонгосын төлөөлөгчдийг оролцуулж, нэг ширээний ард зэрэгцэн суулгах боломжийг олгосноороо онцлог юм.


ХОЁР СОЛОНГОС, БАС ХОЁР ГЕРМАН

Мөн энэ бүсэд үүсээд буй Солонгосын хойгийн асуудлаас гадна арлын маргаан, эдийн засгийн хамтын ажиллагааны механизм хөгжөөгүй зэрэг чухал яриа хөөрөөг Монгол Улс холбож өгснөөр Зүүн хойд Азийн “гүүр” болж байгааг уг хуралд оролцогчид онцолж байв.

Энэ жилийн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г сонирхохоор Европын холбооны орнууд болон Австрали улсаас Элчин сайд цолтой эрхэм хүртэл хүрэлцэн иржээ. Энэ жилийн олон улсын бага хурал гурав дахь жилдээ болсон бөгөөд уламжлалт аюулгүй байдал, аюулгүй байдлыг хэрхэн бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүрээлэн буй орчин гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Гурван жилийн хугацаа хэдий бага мэт боловч анхдугаар хуралд ОХУ, БНХАУ, АНУ, Япон, БНСУ зэрэг бүс нутгийн цөөн орны 90 орчим төлөөлөлч оролцож байсан бол энэ жил 13 орны 150 гаруй төлөөлөгч нар оролцож, санал бодлоо солилцож байгаа нь уг хурлын ач холбогдлыг илтгэх биз.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ”-гээр хэлэлцэж буй асуудлыг илүү шийдвэр гаргагчдад хүргэхийн тулд цаашдаа цэвэр хоёрдугаар сувгийн уулзалт буюу судлаач, эрдэмтдээс гадна яам, тамгын газрын мэргэжилтнүүдийг оролцуулах зорилготой байгаа аж.


УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ: 

  • Анх 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлав.
  • “Улаанбаатарын яриа хэлэлцээ” анхдугаар хурлыг 2014 онд зохион байгуулсан.
  • Монгол улсаас гурав дахь жилдээ зохион байгууллаа.
  • “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын III бага хуралд 150 гаруй төлөөлөгч оролцсон.
  • Уг санаачлагын хүрээнд 2013 онд ЗХА–ийн орнуудын эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болсон.
  • Санаачлагын хүрээнд “Хотын дарга нарын форум”-ыг 2014 оны наймдугаар сарын 19-нд зохион байгуулсан.
  • Санаачлагын хүрээнд “Залуучуудын чуулга 13 дугаар уулзалт”-ыг 2015 оны тавдугаар сарын 19-нд болсон.
  • Зүүн хойд Азийн Эдийн засгийн хамтын ажиллагааны 14 дэх дүгээр форум 2013 оны аравдугаар сарын 30-нд болсон.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж