Эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Ховд аймаг 80 жил” эрдэм шинжилгээний бага хурал өнгөрсөн долоо хоногт Ховд хотод болов. Бага хурлаар тус аймгийн түүхэн замнал, соёл, боловсрол, нийгэм,эдийн засгийн бүх салбарыг хамруулсан 40 гаруй илтгэл хэлэлцсэн байна. Мөн үеэр Ховд их сургуулийн эрдэмтэн багш нарын туурвисан бүтээлийн үзэсгэлэн, оюутнуудын зурсан уран зургийн үзэсгэлэн тус тус гаргав. Түүнчлэн “Ховд-80 жил” гэрэл зургийн уралдаанд шалгарсан бүтээлүүд, марк, үнэт цаасны үзмэрүүд дэлгэн үзүүлсэн байна. Илтгэлүүд тус аймгийн түүх, соёлын өнгөрсөн, одоо, ирээдүйг дэлгэрэнгүй тусгасан байна. Нийт илтгэлүүдийг тусгай ном болгон хэвлэх ажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж