УИХ-ын сонгуулийн СХД-ийн 75 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Шаравдоржийн Түвдэндорж 1, 20 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Уулзалтад Нийслэлийн ИТХ-д тус хороодын тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдээс гадна Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцсон юм. Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Ш.Түвдэндоржийг нийслэлийн бүтээн байгуулалтын ажлын суурийг Нийслэлийн Ардчилсан намын дарга байхдаа тавьж, "5А" хөтөлбөрийг санаачилсан автор нь гэдгийг танилцуулаад, одоогийн бүтээн байгуулалтын ажилтай салшгүй холбоотой хүн гэдгийг иргэдэд дуулгасан.
Үүний дараа УИХ-д нэр дэвшигч Ш.Түвдэндорж өөрийнх нь санаачилсан "5А" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа Хотын дарга Э.Бат-Үүлд талархал илэрхийлээд уулзалтад ирсэн иргэдэд хандаж "Би та бүхэнд байшин барьж өгнө гэж амлахгүй ч ажлыг, хариуцлагыг амлаж байна" хэмээсэн юм. Шаравдоржийн Түвдэндоржийг иргэд халуун, дотноор угтан авч, амжилт хүссээр байна.
Ш.Түвдэндоржийн сонгуулийн штаб