Хан-Уулын  ахмадууд  Д.Сарангэрэлийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2016.06.19-нд нийтлэгдсэн

Хан-Уулын  ахмадууд  Д.Сарангэрэлийг дэмжинэ

УИХ-ын сонгуулийн  55 тойрогт МАН- аас нэр дэвшигч Д.Сарангэрэл  Хан -Уул дүүргийн  1, 2, 3, 12 р хорооны иргэдийн ажил амьдралтай танилцаж,  өрх бүрт хүрч,  сонгогчдынхоо  санал хүсэлтийг сонсож,   Хүний төлөө хөтөлбөрийн үзэл баримтлалыг  ухуулж байна.

Нэр дэвшигч Д. Сарангэрэлийн зочилсон айл  бол Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч  Шаравын  Сүрэнжавынх.   Ардын уран зохиолчийнх маань  Хан  Уул дүүргийн  1 р хороонд амьдардаг.   УИХ-ын гишүүн  Д. Сарангэрэлийг  гэргий нь хамт  инээд хөөр болон угтан авсан.  Энэ удаагийн сонгуульд  Хан -Уул дүүрэгт  түмэндээ хүндлэгдсэн, төрдөө хөдөлмөрөө үнэлүүлсэн  , олон жилийн  уран бүтээлийн анд  Д. Сарангэрэл нэр дэвшсэнд Ардын уран зохиолч  талархаж байна.  1992 онд Ардын уран зохиолч  Ш. Сүрэнжав  Ардын их хурлын депутатаар сонгогдон  ажиллаж байсан. Энэ үед  Д. Сарангэрэл  Монгол Улсын парламентын анхны сэтгүүлчээр ажиллаж байсан цаг үе юм. 

Хөдөлмөрч, дайчин, аливаа асуудалд  нямбай, баримтат тулгуурлан  ханддаг. Түмнээ  гэсэн сэтгэлтэй. Бусдыгаа үргэлж манлайлдаг зан чанаруудын Ардын уран зохиолч  үнэлдэг. Тиймээс  ч  Сарангэрэл гэсэн нэрийнх нь  үсгийн дарааллаар   шүлэг тэрлэн бэлгэлж байсан түүхтэй.  

Анхны Үндсэн хууль батлалцах үед танилцсан  тэдний түүх  он удаан жилийн  уран бүтээлийн хамтын ажиллагаагаар батжиж, телевизийн урлаг, цаашлаад   Монгол Улсын парламентын түүхэнд ч  их ажлыг хийсэн.

Улс төрийн сонгуульд  Сараагаа дэмжинэ.  Олныхоо итгэл хайрыг дааж, түмнийхээ төлөө  хийе гэж зорьж байгаа ажлаа   нугарахгүй,  хугарахгүйгээр хэрэгжүүлээрэй гэж  Ардын уран зохиолчийн гэр бүл захилаа. Хан -Уулчууд   МАН -аас нэр дэвшигч Д. Сарангэрэлийг дэмжиж байгааг ч хэлсэн юм. 

Нэр дэвшигч Д. Сарангэрэлийн дараагийн зочилсон  айл бол   Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хүндэт  Ерөнхийлөгч , Монгол Улсын соёлын гавьяат  зүтгэлтэн  Ц. Дашдондов гуайнх байлаа.  Дөрөв дэхь засаглалын хөгжлийн  төлөө  мөр зэрэгцэн хамтран  зүтгэж явсан  Сараагаа   УИХ-ын сонгуульд дэмжинэ.  Сэтгүүлчдийн дуу хоолой  төрд хэрэгтэй.  Тэд  үргэлж үнэний  түүчээ байдаг.  Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг  нэгдмэл үзэл санаанд хүргэж,  үзэг нэгт нөхдөө  нэгтгэж,   өнгөрсөн дөрвөн жил  УИХ- д  сонгогдон ажиллахдаа  “ Хэвлэл мэдээллийн салбар” ын эрх  зүйн орчинд онцгойлон анхаарч, төрийн дарамт,  цензурын эсрэг тууштай зогсож байсныг   үнэлж байгаагаа ч хэлсэн.  Сараад ч  бусдыг, нийгмээ, улс орноо гэсэн сэтгэл тэмүүлэл байдаг. Сонгуульд шударга өрсөлдөж, ялалтын мэдээтэй эргэн уулзахын  ерөөлийг  Монголын сэтгүүл  зүйн  магнат  болсон азай буурал  хэллээ.  Сарангэрэлийн ялалт бол   Сэтгүүл  зүйн ялалт гэхээс илүүтэй  Монгол улсын хөгжлийн ялалт байх ёстой гэдгийг ч онцолсон юм.  УИХ-ын сонгуулийн  55 тойрогт МАН -аас нэр дэвшигч  Д.  Сарангэрэл   МАН-ын мөрийн хөтөлбөр  нь  Хүний  дээдэлсэн үзэл баримтлалд тулгуурласан.  Ахмадуудаа ачилж, тэднийхээ мэдлэг боловсролыг улс орныхоо хөгжил цэцэглэлтэд   ашиглаж,  тэтгэврийг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулах бодлого барина.  Ахмадын амралт сувиллын тоог нэмэгдүүлж, Насны хишгийг  ч олгуулна.  Улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн төлөө залуу халуун нас, мэдлэг боловсролоо зориулсан “ Азай буурлууд” аа  МАН  дээдлэн хүндлэх бодлого барихаа хэллээ.

УИХ-ын сонгуулийн 55 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Сарангэрэлийн сонгуулийн штабаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж