Шинэ спорт цогцолборын улаан шугамыг тавьлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Шинэ спорт цогцолборын улаан шугамыг тавьлаа

Эрүүл мэндийн яам тендер зарлаж, Дархан-Уул аймагт спорт цогцолбор барих гүйцэтгэгч компанийг шалгаруулжээ. Гүйцэтгэгчээр “НЭМБАР” барилгын компани шалгарсан бөгөөд, тэд энэ тухайгаа аймгийн удирдлагуудад танилцуулж, барилга эхлэх улаан шугамаа тавьсан байна. Нийтдээ 11 тэрбум 600 сая төгрөгөөр барилгын ажил гүйцэтгэхээс энэ оны улсын төсөвт 312 сая төгрөгийг л суулгажээ. 2200 хүний суудалтай их заал, туслах заал, усан бассейнтай байхаар зураг төсөл нь хийгдсэн барилга таван хэсгээс бүрдэнэ.  Орчин үеийн стандартад нийцсэн уг барилгын ажил ирэх оны арванхоёрдугаар сард дуусах аж. Улаан шугамаа татсан барилгын ажлын шавыг улсын их баяр наадмын дараа, Дарханы 50 жилийн ойн баярын өмнө тавина.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж