Бизнесийн салбарыг дэмжихийг хүслээ

Хуучирсан мэдээ: 2016.06.19-нд нийтлэгдсэн

Бизнесийн салбарыг дэмжихийг хүслээ

Бизнесийн дарамтыг багасгаж, жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно. Алслагдсан бүс нутагт бизнес эрхлэлтийг дэмжих “Бүсийн хөнгөлөлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрогт нэр дэвшигч Я.Содбаатар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын бизнес эрхлэгчдэд танилцууллаа. Сумын иргэд бизнесээ өргөжүүлэх, энэ салбарт хөл тавихаар арилжааны банкуудаас зээл авах шаардлагатай болдог ч зээлийн хүү нь өндөр. Хүн ам цөөтэй сумдад бизнесийн өрсөлдөөн бага байдаг. Иймээс хотоос алсдуу сум, орон нутагт тусгайлан бодлого хэрэгжүүлж, бизнесийн салбарын аж ахуйн нэгж, иргэдийг төрөөс дэмжих хэрэгтэйг иргэд хэллээ.

Төрөөс бизнес эрхлэгчдэд олгодог тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин багасгаж, хүчинтэй хугацааг нь уртасгана. Давхардсан хяналт, шалгалтыг бууруулна. Мөн өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд зориулсан “Итгэлийн зээл”-ийг бий болгож, бизнесийн салбарыг дэмжихээ Я.Содбаатар гишүүн онцолсон юм. Сүүлийн дөрвөн жилд хүү, торгуулийн хэмжээ дөрөв дахин нэмэгдэж, худалдаа үйлчилгээ бизнес эрхлэгчдийг торгох ажиллагаа гаарсан гэж МАН дүгнэж байна. Тухайлбал, авто зам ашигласны төлбөрийг 50 хувиар, цахилгааны суурь хураамжийг хоёр дахин, шатахууны онцгой албан татварыг гурав дахин нэмсэн. Энэ нь эргээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн нуруундаа үүрэх ачаа ихсэх шалтгаан болжээ.

Эх сурвалж УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Я.Содбаатарын сонгуулийн штаб

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж