Дарханчууд Баагаагийн Баттөмөрт итгэл хүлээлгэн, даалгавар өгсөөр

Хуучирсан мэдээ: 2016.06.19-нд нийтлэгдсэн

Дарханчууд Баагаагийн Баттөмөрт итгэл хүлээлгэн, даалгавар өгсөөр

Улсын Их Хурлын сонгуулийн 43 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч, эдийн засгийн ухааны доктор Баагаагийн Баттөмөрт тойргийнх нь сонгогчид итгэл хүлээлгэн МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх даалгавар өгч байгаа юм. Одоогийн байдлаар иргэдээс гэр хороолол руу зам тавих, баригдахгүй удаж байгаа спорт цогцолборыг барьж дуусгах зэрэг хүсэлт ирээд байна.

Тухайлбал  Дархан сумын  7 -р багийн иргэн Т. Цэндхүү тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэвэр нэмэх, гэр хороололд автобус явуулах, гэрэлтүүлэг, замтай болох, гэр хорооллыг төвлөрсөн шугамтай холбох, камержуулах, хоггүй цэвэр хот болох, хог боловсруулах  үйлдвэртэй болох даалгавар өгсөн бол мөн багийн иргэн Ю. Гомбо нийтийн тээврийн асуудлыг шийдэх, сургууль, цэцэрлэгийг тохижуулах, ажилгүйдлийг багасгах, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөнгөлөлттэй үнээр сувилалд амруулах зэрэг даалгавар өглөө.

УИХ-ын сонгуулийн 43 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Баттөмөрийн сонгуулийн штаб.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж