Баян-Өлгийчүүд хоолны үзэсгэлэн, худалдаа дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Баян-Өлгийчүүд хоолны үзэсгэлэн, худалдаа дэлгэлээ

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд “Цэвэр хоол эрүүл мэндийн баталгаа” сэдэвтэй хоолны үзэсгэлэн худалдаа өнгөрсөн долоо хоногт зохиогдлоо. Үзэсгэлэн худалдааг тус аймгийн эрүүл мэндийн газар, мэргэжлийн хяналтын газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж, энэ суманд үйл ажиллагаа явуулдаг зоогийн газруудыг оролцуулан хоолны олон төрлийн үзэсгэлэн гаргасныг нутгийн иргэд үзэж сонирхжээ. Баян-Өлгийчүүд хүнсний эрүүл мэндийн горимыг сахиулах, тогооч нарт хоолны нэр төрөл, жор, эрүүл ахуй ариун цэврийн шаардлагыг бүрэн ойлгуулах зорилгоор ийм төрлийн яармагийг аймагтаа анх удаа зохион байгуулжээ. Үзэсгэлэнд тавигдсан хоол хүнс бүрийг шалган судалж, мэргэжлийн хүмүүс алдаа, оноог нь харьцуулан зөвлөгөө өгч байлаа. Тус аймгийн мэргэжлийн хяналтын газраас хамтын энэхүү үйл ажиллагаагаа цаашид хүнс, барааны захууд дээр байдаг цайны газрууд руу чиглүүлэхээр болжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж