НҮБ-н ивээл доор болдог хүүхдийн "United Wold Game" наадам Австри Улсын Клагенфурт хотноо спортын 10 төрлөөр болж байна. Сагсан бөмбөгийн 16 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд өрсөлдөж буй Монголын шигшээ баг хагас шигшээд үлдлээ. Тэд мөнгөн медалийн төлөө АНУ-ын багтай ням гаригт тоглоно.
Манай баг Словени, АНУ, Италийн багтай "В" хэсэгт багтсан юм. Хэсгийн эхний тоглолтоо Словений багтай хийж, 58:47-оор хожигдсон. Гэвч удаах тоглолтод АНУ-ын SAW багийг 50:47, Италийг 45:19-өөр хожин хэсгийн хоёрдугаар байраар шалгарч шилдэг наймд үлдсэн. Хагас шигшээд үлдэх эрхийн төлөө "А" хэсгийн аварга тэмцээний зохион байгуулагч орны багтай таарсан. Гэвч тэд гайхалтай тоглолтыг үзүүлж, 29:24-өөр өрсөлдөгчөө хожин, шилдэг дөрөвт үлдлээ. Манай багт хожигдсон Австрийн баг тус тэмцээний V байрыг эзлэв.
Монголын багийн дасгалжуулагчаар Д.Лхагва-Очир ажиллаж байна.
Монголын баг хэсэгтээ АНУ, Италийг хожин Словенид хожигдон хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан. Шөвгийн наймд Австрийн багийг хожсоноор шилдэг дөрөвт үлдлээ. Мөнгөн медалийн төлөө С хэсгийн аварга АНУ-ын багтай тоглоно.
"В" хэсэг /Словени 6 оноо, Монгол 5 оноо, АНУ 4 оноо, Итали 3 оноо/
- Словени – Монгол 58:47
- АНУ – Монгол 47:50
- Итали – Монгол 19:45
- АНУ – Словени 67:77
- АНУ – Итали 108:36
Шөвгийн найм: /6.18/
- Австри – Монгол 24:29
Хагас шигшээ: /6.19/
- Монгол – АНУ /Stuttgart Eagles/
- ОХУ- Герман
Тус тэмцээнд оролцсон манай охидын баг Словенийн багийг хожиж, IX байр эзлэв. Эмэгтэй багийн дасгалжуулагчаар У.Гэрэлт-Од ажиллав. Спортын 10 төрлөөр болж буй тус наадамд манай улсаас сагсан бөмбөгийн төрлөөр оролцож байгаа юм.
Тэмцээний мэдээллийг www.unitedworldgames.com
НЭМЭЛТ: /17:37 цаг/
Хагас шигшээд үлдсэн манай баг АНУ-ын Штугарт Ийгл багт 61:40-өөр хожигдлоо. Одоо хүрэл медалийн төлөө Унгарын багтай тоглоно.
Тус тэмцээний алтын төлөө АНУ, Словений багууд үлджээ.
Ч.БОЛОР