Орон нутгийн волейболчид илүүрхэв

Хуучирсан мэдээ: 2016.06.18-нд нийтлэгдсэн

Орон нутгийн волейболчид илүүрхэв

Орон нутгийн волейболчид илүүрхэв

Өсвөрийн волейболчдын ур чадварыг сайжруулж, шилдэг тамирчдыг төрүүлэх зорилготой анх 1996 онд зохион байгуулагдаж эхэлсэн мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ жил 20 дахь удаагаа “Янзага” зусланд амжилттай зохион байгуулагдлаа. ОУХМ Ж.Хаянхярваагийн нэрэмжит энэхүү тэмцээнд 189 багийн 1100 өсвөрийн волейболчид зургадугаар сарын 11-17-ны өдрүүдэд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм. Энэ жил тус тэмцээн оролцогчдынхоо тоогоор шинэ рекордыг тогтоосон.

Мини волейболын УАШТ 1996 оноос эхлэн ОУХМ Ж.Хаянхярваагийн нэрэмжит болон зохион байгуулагдаж эхэлснээс хойш 20 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн. Энэхүү түүхт “20” жилийн ойг тохиолдуулан дурсгалын медаль гаргасныг ОУХМ Ж.Хаянхярваа гуайд Монголын волейболын холбооноос гардуулан өглөө.

Энэхүү тэмцээнд МУГД, Говьсүмбэр аймгийн БТСГ-ын дарга Л. Цэдэнсодном, 21-р сургуулийн багш Д.Өлзийхутаг, Багануур дүүргийн Д.Эрдэнэчулуун нар баг тамирчдаа 20 жил тасралтгүй оруулжээ. Мөн 47-р сургуулийн багш Б.Баттулга 17, Хэнтийн П.Нэргүй 15, Дундговь аймгийн багш, ОУХМ М.Гаамаа, Шавь цогцолборын О.Төгөлдөр 14, Хөвсгөл аймгийн багш Л.Оюунчимэг 13, Дархан-Уул аймгийн багш С.Жанат 12 дахь жилдээ баг тамирчдаа оролцуулсан байна. Мөн тэмцээнийг Монголын волейболын холбооны шүүгчийн зөвлөлийн дарга, Бүх ард түмний спортын XIV наадмын шилдэг шүүгч С.Мөндэлгэр, улсын шүүгч Д.Хүрэлноров нар олон жил тасралтгүй шүүн явуулжээ.

Охидын бага болон ахлах насны ангилалд М.Гаамаа дасгалжуулагчтай Дундговь аймгийн баг тамирчид алтан медаль хүртсэн бол хөвгүүдийн бага насанд Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай Зүүн хараагийн хоёр баг эхний байруудад оржээ. Мөн Дундговь, Хөвсгөл, Хэнтий аймгийн багууд медальт байрт шалгарсан байна. Улаанбаатар хотоос дүүрэг болон клубүүд олон баг оролцсон ч Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн 21-р сургууль, Б.Баттулга дасгалжуулагчтай “Хасумегастарс” клубын багууд хүрэл медальтай буцжээ.

Өнгөрсөн онд 131 багийн 700 гаруй өсвөрийн тамирчид оролцож байсан. Тэгвэл энэ жил 189 багийн 1100 тамирчид ирлээ. Зарим багт 6 -8 настай хүүхдүүд оролцохоор бүртгүүлсэн байсан. Нийт зургаан хоногт 521 тоглолт болж, медальтнууд тодорлоо. Цаг агаар сайхан байсан болохоор тоглолтууд хойшлогдоогүй. Олон шилдэг багууд оролцлоо. Мөн шинээр багууд хүч түрэн гарч ирж байна. Увс, Өвөрхангай зэрэг бусад бүх аймгаас багууд ирлээ. Алс хол гэлтгүй Баян-Өлгий аймгаас гурван баг ирсэн. Мөн анх удаа Дорнод, Сүхбаатар аймгаас оролцсон. “ гэж тэмцээний ерөнхий шүүгч С.Мөнхдэлгэр хэллээ.

Тэмцээний дүн гарахад охидын бага болон ахлах насны ангилалд М.Гаамаа дасгалжуулагчтай Дундговь аймгийн баг тамирчид алтан медаль хүртсэн бол хөвгүүдийн бага насанд Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай Зүүн хараагийн хоёр баг эхний байруудад оржээ. Мөн Дундговь, Хөвсгөл аймгийн багууд медальт байрт шалгарсан байна. Улаанбаатар хотоос дүүрэг болон клубүүд олон баг оролцсон ч Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн 21-р сургууль, Б.Баттулга дасгалжуулагчтай “Хасумегастарс” клубын багууд хүрэл медальтай буцжээ.

ДҮН:

Бага нас:

Охид:

  1. М.Гаамаа дасгалжуулагчтай Дундговь аймгийн 1-р баг
  2. н.Отгобаатар дасгалжуулагчтай Төв аймаг Цээл охидын баг
  3. Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай Баянзүрх дүүрэг 21-р сургууль
  4. Г.Хатантуул дасгалжуулагчтай Ховд аймгийн 6-р сургуулийн баг

Хөвгүүд:

  1. Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай Зүүн хараа 3-р сургууль 3-р баг
  2. Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай Зүүн хараа 3-р сургууль 4-р баг
  3. М.Гаамаа дасгалжуулагчтай Дундговь аймгийн 1-р баг

Ахлах нас:

Охид

  1. М.Гаамаа дасгалжуулагчтай Дундговь аймгийн 1-р баг
  2. н.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай Хэнтий аймаг
  3. Д.Болор-Эрдэнэ дасгалжуулагчтай Дундговь аймгийн БТСГ

Хөвгүүд

  1. М.Гаамаа дасгалжуулагчтай Дундговь аймгийн 1-р баг
  2. н.Оюунчимэг дасгалжуулагчтай Хөвсгөл аймаг
  3. Б.Баттулга дасгалжуулагчтай Хасумегастарс

Мини волейболын УАШТ-ийн 20 жилийн ойг тохиолдуулан өсөх ирээдүйтэй 20 тамирчныг шалгаруулсан юм. Ингээд шилдэг 20-д багтсан тамирчдыг танилцуулья:

ХӨВГҮҮД:

Ахлах нас: М.Санжсүрэн /Төв Цээл/, А.Мөнхбат /Булган/, Б.Сумъяа /Хасу Мегастарс/, Т.Билүтэй /Хэнтий/, З.Өсөхбаяр /Хөвсгөл/

Бага нас: М.Уранбаяр, З.Хүслэн, Ц.Мягмарсүрэн /гурвуул Зүүн хараа, 3 сургууль/, А.Дүгэрсүрэн /Дундговь/, М.Ананд /1-р сургууль/

ОХИД:

Ахлах нас: Ц.Энхжин / Дархан Бурхантын “Харцага” баг/, Б.Болор /Говьсүмбэр/, Б.Мөнхчимэг /Дундговь БТСГ/, М.Мөнх-Ану /Хэнтий/, Э.Анударь /Дундговь/

Бага нас: М.Энхжин  /БЗД 21-р сургууль/, О.Мөнхтамир /Дундговь/, Б.Баасан /Төв цээл/, С.Нарангуа /Хилчин/, Б.Эрдэнэсувд /Ховд/ нарын 20 тамирчин өсөх ирээдүйтэй тамирчнаар тодорлоо.

БАГА НАС: Хүрэл медальт Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай Баянзүрх дүүрэг 21-р сургуулийн баг.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж