Өсвөрийн сагсчид АНУ, Словенийн багуудыг хожлоо

Хуучирсан мэдээ: 2016.06.18-нд нийтлэгдсэн

Өсвөрийн сагсчид АНУ, Словенийн багуудыг хожлоо

Австри улсын Клагенфурт хотноо өсвөрийн "United Wold Game" наадам эхэллээ. Энэхүү наадам сагсан бөмбөг, усанд сэлэлт, хөнгөн атлетик, талбайн теннис зэрэг спортын 10 төрлөөр зургадугаар сарын 16-19-ний өдрүүдэд болж байна. Тус наадамд манай улсаас сагсанбөмбөгийн төрлөөр 16 хүртэлх насанд хөвгүүд, охидын баг оролцож буй.

16 хүртэлх насны охидын ангилалд нийт 10 улсын баг хоёр хэсэгт хуваагдсан. "В" хэсэгт Зимбабве, Португал, Словени, Унгар, Монгол Улсын багууд багтсан юм. Манай баг хэсгийн эхний тоглолтоо Словени улсын багтай хийж, 41:35-аар хожсон бол Унгарт 31:29-өөр дийлдсэн. Одоо дахин хоёр тоглолт үлдээд байна.

"В" хэсэг /Унгар 4 оноо, Монгол, Словени, Португаль, Зимбабве адил 2 оноо/

  • Словени – Монгол 35:41
  • Унгар – Монгол 31:27

Тэгвэл хөвгүүдийн 16 хүртэх насны ангилалд манай тамирчид мөн амжилттай тоглож байна. "В" хэсэгт АНУ, Итали, Словени, Монголын багууд багтсан. Манай сагсчид Словенид 58:47-оор хожигдсон ч удаах тоглолтод АНУ-ын багийг 50:47-оор хожлоо. Одоогоор энэ хэсгийг Словени 6 оноотой тэргүүлж байгаа бол АНУ 4, Монгол 3, Итали 2 оноотой бичигдэж байна.

"В" хэсэг /Словени 6 оноо, АНУ 4 оноо, Монгол 3 оноо, Итали 2 оноо/

  • Словени – Монгол 58:47
  • АНУ – Монгол 47:50
  • Итали – Монгол

Хэсгийн сүүлийн тоглолтууд өнөөдөр болж, хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорно. "А" хэсгийг Австри/6 оноо/, "С" хэсгийг АНУ, "D" хэсгийг Унгарын багууд тэргүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ: www.unitedworldgames.com

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж