Шигшээ баг легионеруудтай нөхөрсөг тоглолтыг хийнэ

Хуучирсан мэдээ: 2016.06.18-нд нийтлэгдсэн

Шигшээ баг легионеруудтай нөхөрсөг тоглолтыг хийнэ

Гуам улсад зохиогдох Зүүн Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцохоор Монголын шигшээ багийн тамирчид бэлтгэлээ базаасаар байна. Шигшээ багийн тамирчид легионер тамирчидтай хоёр удаа нөхөрсөг тоглолтыг хийхээр болсон юм. Өнөөдөр 18.00 цагаас Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд эхний тоглолт болно.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд Эрчим, Дорнод, Хоромхон, Дэрэн, Улаанбаатарын Унаганууд, Улаанбаатар сити, Хангарьд, Сэлэнгэ Пресс багаас тоглогчид багтжээ. Хамгийн олон нь "Эрчим"-ээс 11 тоглогч сонгогджээ.

Легионерын багт Япон, ОХУ, Итали, Канад, Англи, Тринидад Тобаго, Нигери, Серби зэрэг улсын нийт 22 тоглогч багтжээ.

Дараагийн нөхөрсөг тоглолт зургадугаар сарын 25-ны өдөр болно. Гуам улсад зохиогдох Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд манай шигшээ баг БНХАУ-ын Тайвань, Макао, Хойд Марианы багуудтай өрсөлдөх энэ сарын 27-д тус улсын зорино.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж