Омар Матиний талаар шинэ мэдээллүүд дэлгэгдэв

Хуучирсан мэдээ: 2016.06.18-нд нийтлэгдсэн

Омар Матиний талаар шинэ мэдээллүүд дэлгэгдэв

Шөнийн клубт байсан 49 хүний амь насыг авч одсон Орландогийн халдлагын гол үйлдэгч Омар Матин халдлага үйлдэж байх үеэрээ эхнэртэйгээ мессеж бичилцэж байсныг зарласан нь олон нийтийн дунд түүний эхнэрийг буруутгах шалтгаан болоод байна. Халдлага гарсан өдөр буюу зургаадугаар сарын 12-ны өдрийн орон нутгийн цагаар өглөөний 04.00 цагийн орчимд буюу халдлага эхэлснээс ойролцоогоор хоёр цагийн дараа Омар Матин эхнэр болох Ноор Салман луу халдлагын талаар мэдээ үзсэн эсэхийг нь асууж мессеж бичжээ.

Харин эхнэр нь нөхөртөө хайртай гэдгээ хариу болгож бичсэн байснаас гадна хэд хэдэн удаа залгаад утсаа авахгүй байсан тул болсон үйл явдалд нөхрөө хамааралтай байж болзошгүйг гадарласан боловч нөхрийнхөө тэрхүү үйлдлийн талаар хэнд ч мэдээллээгүй нь буруу хэмээн олон нийт үзэж байна.

Матин болон Салман нар 2011 онд гэрлэсэн бөгөөд 3 настай нэг хүүтэй юм байна.

Халдлагын үеэр Омар нь өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Америк болон Орос Исламын Улсыг бөмбөгдөхөө зогсоох хэрэгтэй. Та нар гэмгүй хүүхэд эмэгтэйчүүдэд агаарын цохилт үзүүлэн алан хядах ажиллагаа хийж байна. Харин одоо Исламын өшөө авалт ямар байдгийг харцгаа” хэмээн бичжээ.  Тиймээс түүний хувийн цахим хаягтай холбоотой бүхий л мэдээллүүдийг гаргаж өгөх хүсэлтийг Марк Цукербергт илгээсэн байна.

Түүнээс гадна Омар Матинийг ижил хүйстэн байсан байж болзошгүй талаар таамгууд гарчээ.Түүний эхнэр нь Омарын бэлгийн чиг хандлагын талаар итгэлтэй байгаагүй бөгөөд гар утсан дээр нь ижил хүйстнүүдийг цугларалтад зориулсан аппликэйшн зэрэг суулгасан байсныг орон нутгийн цагдаа нар мэдээлжээ.

Г.Сүмбээ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж