УИХ-ын гишүүн сонгуулийн 32-р тойрогт нэр дэвшигч Н.Алтанхуяг Улаангом, Малчин, Ховд, Завхан, Наранбулаг сумуудад ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзалт хийлээ. Уулзалтуудын үеэр тэрээр иргэдийн асуултуудад хариулж, Ардчилсан намаас дэвшүүлж буй, өөрийн санаачилсан Монгол хүн-2020 мөрийн хөтөлбөрөө танилцуулж, мөрийн хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг сонгогчиддоо өгсөн юм.
Иргэд, сонгогчидтой хийж байгаа уулзалтуудын үеэр сүүлийн 90 жилд хийгээгүй их бүтээн байгуулалтыг өрнүүлсэн Засгийн газар бол Норовын Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар гэдгийг Увс аймгийн иргэд хэлж байлаа. Түүнчлэн Наранбулаг суманд хийсэн уулзалтад Улсын аварга О.Балжинням оролцож, Увс нутгаас төрсөн гурав дахь, Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг дэмжинэ гэдгээ илэрхийлснээс гадна Наранбулаг сум Улаангом хоттой холбогдсоноор урд нь 3-4 цагт хүрч очдог замд 30 гаруй минут явдаг болжээ гэдгийг онцоллоо. Аймгийн төвд ч төдийгүй алс сумын багт бүтээн байгуулалт өрнөж, сумын хүн эмнэлэг, сургууль цэцэрлэг, соёлын төвүүд их засварт орсон байна. Түүнийг очсон сум бүрийн иргэд халуун дотноор хүлээн авч өмнө Увс нутгаас төр төлөөлөн сонгогдож байгаагүй ч санал санаачилга гарган улсдаа хийсэн ажил Увс нутгийн ард иргэдэд өгөөжөө өгснийг онцлоод Увс нутгаасаа сонгогдож илүү их ажлыг хийхийг хүсэж байлаа.
ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН СОНГУУЛИЙН 32-Р ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ Н.АЛТАНХУЯГИЙН СОНГУУЛИЙН ШТАБ