“Аюулгүй тээвэр” аян өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2016.06.17-нд нийтлэгдсэн

“Аюулгүй тээвэр” аян өрнөж байна

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналт үзлэгийн төвөөс урин дулаан зун цаг ирж хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн эрчимжсэнтэй холбогдуулан учирч болох эрсдэлээс сэргийлж “Аюулгүй тээвэр” сэдэвт аян зохион байгуулж эхэлжээ.

Аяны хүрээнд техникийн хяналтын үзлэгийг 08:00-20:30 цаг хүртэл тасралтгүй хийж, Монгол Улсын зөвлөх болон мэргэшсэн инженерүүд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаа аж. 

Тухайлбал, жолооч таны авто машины урд хойд тэнхлэгийн тохиргоо, тоормозны систем, их гэрлийн тохиргоо, жолооны механизм, хүрдний сул явалт, явах эд ангийн үзлэг шалгалт, компьютер оношлогоо, хөдөлгүүр болон хүч дамжуулах ангийн үзлэг, хорт утааны түвшин мөн авто машины ерөнхий байдал, авто тээврийн тухай болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай зэрэг холбогдох хууль тогтоомжуудыг тайлбарлан аюулгүй байдлыг ханган ажиллаж буй юм байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж