Хан-Уул дүүргийн иргэдийн хамгийн тулгамдсан асуудал нь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муугаас залуу гэр бүл ажил хийж, орлогоо нэмэгдүүлэх боломж хомс байдагийг хэлж байна. Түүнчлэн сургууль, цэцэрлэг олдсон нэг нь анги дүүргэлтээс үүдэн балчирхан хүүхэд нь харуй бүрийгээр хичээлээ тарж ирэх нь хэвийн үзэгдэл болсон байна. Сүүлийн 8 жилийн туршид Хан-Уул дүүрэгт шинээр баригдсан сургууль, цэцэрлэг гэж нүдний гэм болсон. Харин эсрэгээрээ тус дүүргийн удирдлагууд нүсэр том конторын барилга бариулж, дарга даамлуудын ажиллах орчин эрс сайжирсаныг ч шүүмжилж байна.
УИХ-ын сонгуулийн 55 тойрогт МАН-аас нэр дэвшигч Даваажанцангийн Сарангэрэл Хан-Уул дүүргийн 1,2.3,12 р хороонд цэцэрлэг сургуультай болгох асуудлыг намын мөрийн хөтөлбөрт тулгуурлан хийх боломжтойг иргэд сонгогчиддоо уулзахдаа хэллээ. Хүүхэд бүр цэцэрлэгт, хороо бүрт цэцэрлэг барих мөрийн хөтөлбөр нь иргэдээ амар тайван, эдийн засгийн баталгаатай, ажилтай орлогтой байх нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг ч ярьж байна.
Хэдийгээр Хан-Уул дүүрэг нийслэл хотын үйлдвэрлэл, хөгжлийн төв ч өнөөдөр иргэдийн амжиргаа эрс муудсаныг хэллээ. Хан уул дүүргийн 12 хороо л гэхэд хотын бодлого, хотын хөрөнгө оруулалт мартагдсан. Хөдөө орон нутгаас ч хөгжлөөрөө хоцрогдсон хороо болсон. Гялайх гялтайх үйлдвэр аж ахуй нэгжийн тоо нь гарын таван хуруунд багтдаг. Орон сууцны шинэ хороолол огт баригдаагүй. Гэр хороололд нь дэд бүтцийн шугам ирээгүй. Байранд амьдардаг атлаа халуун усыг таг мартаад удаж байгааг ч Биокомбинатынхан ярьж байна.
УИХ-ын сонгуулийн 55 тойрогт МАН аас нэр дэвшигч Д. Сарангэрэл МАН ын мөрийн хөтөлбөр нь “ Хүний төлөө” хөтөлбөр болсон. Энэ хөтөлбөрийн заалт бүхэн нь иргэн рүүгээ чиглэж, тэдний амьдралыг өөд татах зорилттой. Хэрэгжүүлэх боломж, тооцоо судалгаагаа ч улс төрийн ууган хүчин хийсэн гэдгийг онцолж байна.
Хан-Уул дүүргийн 55 тойрог буюу 1, 2, 3, 12-р хороонд МАН аас УИХын гишүүн, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн хүн дэвшүүлсэнд иргэд талархаж байгаагаа хэллээ. Эмэгтэй хүн асуудлыг шуурхай шийдвэрлэдэг, бодит байдалд зөв үнэлгээ өгч, зөв гарцыг ч олж хардаг. Тиймээс ч улс төрд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдээ дэмжиж, иргэдийнхээ амьдралыг ч дээшлүүлэх хүсэлтээ байгаагаа хэллээ. Нэр дэвшигч Д.Сарангэрэл өнөөдөр Хан-Уул дүүргийн 2-р хороонд байрлах “Нэхмэлийн шар”-ын оршин суугчидтай уулзана.
Дахин төлөвлөлт нэрийн дор дөрвөн жилийн турш Улсын мэргэжлийн хяналтын газраас хүн амьдарч болохгүй гэсэн дүгнэлт гарсан байшинд амьдарсаар ирсэн иргэдийн эрх зөрчигдөж, эцсийн дүнд ямар ч ахиц гараагүй өнөөдрийг хүрчээ. УИХын Өргөдөлийн байнгын хорооны гишүүн байхдаа Д.Сарангэрэл “ Нэхмэлийн шар”-ын оршин суугчидтай уулзаж, энэхүү асуудлыг шийдвэрлэхийг хотын удирдлагуудад УИХ-ын байнгын хороо албан бичгээр хүргүүлж байжээ.
ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН СОНГУУЛИЙН 55 ТОЙРОГ БУЮУ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ МАН-ААС НЭР ДЭВШИГЧ Д.САРАНГЭРЭЛИЙН СОНГУУЛИЙН ШТАБ