ДАШТ: Монголын баг шилдэг наймд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2016.06.17-нд нийтлэгдсэн

ДАШТ: Монголын баг шилдэг наймд үлдлээ

БНСУ-ын Инчон хотноо аэробик, гимнастикийн насанд хүрэгчдийн 18, өсвөр үеийнхний 7 дахь удаагийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний насанд хүрэгчдийн "Aerobic step" төрлийн урьдчилсан шатнаас Монголын баг 17850 оноогоор гуравдугаар байраар шигшээд шалгарлаа. Франц 18.025, БНХАУ-ын баг 18.000 оноогоор тэргүүлж эхэлсэн бол ОХУ, Унгар, БНСУ, Украин, Испанийн  17.800-17.000 оноог авчээ.

Монголын багийн бүрэлдэхүүнд Э.Мөнхнасан, Б.Хаштайш, О.Содгэрэл, А.Энхпүрэв, Б.Баясгалан, Ч.Золбоо, Э.Ананд, Ө.Тэмүүлэн нар багтаж буй. Шигшээ тоглолт маргааш болно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж