650 мянган иргэн хувьцаагаа худалдах хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2016.06.17-нд нийтлэгдсэн

650 мянган иргэн хувьцаагаа худалдах хүсэлт гаргажээ

Засгийн газар “Сайн хувьцаа” хөтөлбөр хэрэгжүүлэн иргэдийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр авах шийдвэр гаргасан билээ.

“Сайн хувьцаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд дотоодын арилжааны банкуудаас 495 тэрбум төгрөгийн бонд босгох бөгөөд 300 мянган төгрөгийг гурав хувааж олгох юм. Тодруулбал, 300 мянган төгрөгийг 100 мянгаар хуваан олгох бөгөөд эхний ээлжийн мөнгө ирэх долоо хоногт иргэдийн дансанд орох юм байна. Хувьцаагаа зарах хүсэлтэй иргэдийг энэ сарын 13-наас эхлэн арилжааны банкуудаар бүртгэж эхлээд байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эзэмшиж байгаа “Сайн хувьцаа” арга хэмжээний дагуу хувьцаагаа худалдах эрхтэй нэг сая 650 мянган иргэнээс өнөөдрийн байдлаар 650 мянган иргэн хувьцааныхаа 30 хувь буюу 322 хувьцааг Засгийн газарт худалдах санал гаргаад байгаа аж.

Хувьцаагаа худалдах хүсэлтэй иргэнд тавих шаардлага:

  1. 322 ширхэгээс их хувьцаатай байх ёстой. Хувьцааны тоог шалгах: https://net.schcd.mn/registration/ Шалгаж үзээд 322 ширхэгээс их хувьцаа байвал та хувьцаагаа зарж болно.

  2. 18 нас хүрсэн байх ёстой.

  3. Брокер, дилерийн компанид данстай байх шаардлагагүй.

Өөрийн үйлчлүүлдэг банкны аль ч салбарт очоод:

  • Хувьцаагаа худалдах өргөдлөө бөглөсөн байна. 3 хувь үйлдэнэ. Өргөдлийн маягтыг: https://www.schcd.mn/wp-content/uploads/2016/06/mayagt1.pdf

  • Өргөдлийн маягтын ард талд өөрийн иргэний үнэмлэхээ сканнердаж хавсаргана.

  • 3 хувь үйлдсэн өргөдлөө банканд өгнө.

АНХААРУУЛГА: Маш олон хүн өргөдөл гаргаж байгаа учраас цаг хожихын тулд өөрөө өргөдлөө гурван хувь хэвлэж гаргаад бөглөн банканд өгөх боломжтой юм байна.

Б.САРАН

ЭХ СУРВАЛЖ: АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ШТАБ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж