Хуучирсан мэдээ: 2016.06.17-нд нийтлэгдсэн

Баянхонгор аймагт өнөө жил ногоо цагаа элбэг дэлбэг, малын зоо тэнийсэн сайхан зун болж буй аж. Зуншлага сайн байхаар малчдын сэтгэл ч уужраад ирэх нь бий.

Сүү цагаан идээ ч элбэг дэлбэг гарч, шинэ он гарахын өмнө УИХ-ын гишүүн Д.Ганбатын одонтой ээжүүдэд өгсөн 40-ын бидоны үр шим жинхэнэ утгаараа гарч байгаа гэнэ шүү.

Ахмадууд “Оросын эд ч нүнжигтэй дээ. Эдэлж хэрэглэхэд хүртэл урамтай. Сайхан зун гарахыг бэлэгшээж Д.Ганбат гишүүн маань өгчээ” гэцгээн 40-ын бидонд сүү сааль, айраг цагаагаа хийцгээж байгаа аж.

УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат одонтой ээжүүдэд өгсөн 40-ын бидоныхоо тухай “Хуванцар савны хэрэглээг бууруулахын тулд ОХУ-аас 25, 40 литрийн багтаамжтай бидон авчирч, ээжүүдэд өгсөн. Монголд хорт хавдар өвчин өндөр байгаагийн бас нэг шалтгаан нь хуванцар савны хэрэглээтэй холбоотой” гэсэн тайлбар хийсэн байдаг.

Холбогдох мэргэжлийн байгууллагуудын зүгээс хуванцар савны хэрэглээгээ бууруулахыг ард иргэдэд хандан сануулсаар байгаа.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж