Цэх, төв, ноён нуруутай шинэ имижийг Д.Сарангэрэл  улс төрд бүрдүүлсэн

Хуучирсан мэдээ: 2016.06.17-нд нийтлэгдсэн

Цэх, төв, ноён нуруутай шинэ имижийг Д.Сарангэрэл  улс төрд бүрдүүлсэн

Хатагтай Д.Сарангэрэл бол манай салбараас төрсөн Төрийн түшээдийн нэг юм. Сэтгүүл зүйд тэр өөрийн том ул мөрийг үлдээсэн, одоо ч байгуулсан өв соёл нь цэцэглэн хөгжсөөр яваа гэдгийг нь хүмүүс надаар хэлүүлэлтгүй  мэднэ. 

Харин одоо түүний улс төрд хэрхэн өөрийгөө авч явааг нь олон түмэн анхааралтай ажиглаж байдаг байх. Би ч тэдний нэг.

Улс төрийн амьдралд олон асуудлууд, олон дуулиан шуугиан өрнөж байдаг. Улстөрчид маань ч янз бүрийн төвшинд тэдгээр үйл явдлуудад оролцон, өөр өөрийгөө таниулж байдаг нь улс төр гэдэг энэ ертөнцийн өөрийнх нь хэмнэл юм.

Д.Сарангэрэл хэвлэл мэдээллийн салбарын том лидер ч гэлээ нэгээхэн ч удаа сэтгүүлчдээ дуудаж, элдэв явуулга буюу магтаал сайшаалд ашиглаж байгаагүй. Эсрэг тэсрэг байр суурь, элдэв зөрчлийн дунд буцалж яваа биднийг үргэлж “Тэд мэргэжлийн ажлаа хийцгээж байна, тэдэнд гаднаас нөлөөлөх эрх  хэнд ч байхгүй” гэсэн шулуухан үзлээрээ нөмөрлөж байдаг.

Улс төрд сэтгүүлчид олноороо хөл тавихыг би хувьдаа таашаадаггүй юм. Юмны араас ухдаг, илчилдэг, дэлгэж тавьдаг зовлонтой гэмээр дадлаа тэд тийм ч амар хаяж чаддаггүй. Баримтад хандах улстөрчийн үзэл бодол, сэтгүүлчийн араншин хоёр бол зарчмын хувьд тэс өөр зүйлс. Энд хөл тавихдаа өнгөрсөн үедээ унаган мэргэжлийнхээ үүрэг, зарим дадал зуршлуудаа бүгдийг нь орхиж чадвал өөр хэрэг. Өнөөдөр зарим улстөрчдөөс яг энэ талын алдаа их харагдаж байна. Эсэргүүцэх чадвар бол  сэтгүүлч хүний амин гэмээр чадавхиудын нэг л дээ. Гэхдээ хэт эсэргүүцэл, муйхар эсэргүүцэл Монголын олон том асуудлуудыг буруу эргүүлж байна. Энэ олон ойлголтууд дунд Д.Сарангэрэл цэх, төв, ноён нуруутай байр суурийн эзэн байж чаддагаараа өөр төвшний улстөрчийн имижийг бүтээлээ.  Дахин тодотгоход Д.Сарангэрэл үйл явдлын дунд эрчилж, буцалж, “шиншилж” явдаг мэргэжлийн шинжээсээ аль эрт сугаран холдсон хүн юм. Ийм улстөрч монголын парламентад хэрэгтэй.

Д.Сарангэрэл хэвлэл мэдээллийн салбарын том лидер ч гэлээ нэгээхэн ч удаа сэтгүүлчдээ дуудаж, элдэв явуулга буюу магтаал сайшаалд ашиглаж байгаагүй. Эсрэг тэсрэг байр суурь, элдэв зөрчлийн дунд буцалж яваа биднийг үргэлж “Тэд мэргэжлийн ажлаа хийцгээж байна, тэдэнд гаднаас нөлөөлөх эрх  хэнд ч байхгүй” гэсэн шулуухан үзлээрээ нөмөрлөж байдаг. Сэтгүүл зүйн эрх зүйн орчныг сайжруулах, эрх мэдэлтнүүдийн хавчилт хяхалтаас хамгаалах тал дээр тэр парламентын гишүүний хувьд хүч тавьж ажилласан.

Зовлон жаргал, баяр гуниг түүний зүрхэн дундуур үерлэж, бусдын л адил өөрөө даван туулж амьдрахдаа чив чимээгүй тэндээ тэсвэрлэн гэтэлж явааг нь хараад Сараа эгчдээ хайр хүрдэг. Ер нь тэр бусад эмэгтэйгээс гадагшаа асгардаггүй, хашгирдаггүй, дотроо бүгдийг туулдаг зангаараа эрс өөр хүн.   

Ингээд Сараа эгчдээ гялалзсан их амжилтыг хүсэн ерөөе. Хүлээн авна уу.

Сэтгүүлч Б.Ганчимэг  (Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн)


УИХ-ын сонгуулийн  55 тойрог буюу Хан -Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч  Д.Сарангэрэлийн сонгуулийн штаб

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж