Б.Бат-Эрдэнэ дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ

Хуучирсан мэдээ: 2016.06.17-нд нийтлэгдсэн

Б.Бат-Эрдэнэ дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ

Малайз улсын Пенанг хотноо Ой тогтоолтын нээлттэй тэмцээн зургадугаар сарын 11-12-ны өдрүүдэд болж өндөрлөсөн. Тус тэмцээнээс манай улсын "Монголын Оюун ухааны академи"-ийн тамирчид оролцож, 22 медаль хүртсэн билээ.

Бага насны ангилалд Б.Бат-Эрдэнэ "Abstract Images" төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Түүний хувьд анх удаа олон улсын тэмцээнд оролцож, өндөр амжилтыг үзүүлжээ.

Энэ удаагийн тэмцээнд 8 улсын 97 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн гэсэн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлдсөн юм.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж