”Клевлэнд Кавалерс” цувралыг 3:3 болгож чадлаа

Хуучирсан мэдээ: 2016.06.17-нд нийтлэгдсэн

”Клевлэнд Кавалерс” цувралыг 3:3 болгож чадлаа

NBA-ын аваргын төлөө "Голдэн Стэйт Уорриорс" "Клевлэнд Кавалерс" багууд үлдээд байгаа билээ. Тэгвэл цувралын зургаа дахь тоглолтод "Клевлэнд Кавалерс" хожил байгуулснаар супер 7 дахь тоглолт гарах боллоо. "Голдэн Стэйт Уорриорс" 3:1-ээр тэргүүлж байсан ч сүүлийн хоёр тоглолтод дараалан хожигдов.

NBA-ын Үндэсний лигийн 70 жилийн түүхэнд финалын тоглолтод 3:1-ийн харьцаагаар хожигдож явсан баг аваргын цом авч байсан удаагүй билээ. Тэгвэл энэ түүхийг Хаан Жеймсээр ахлуулсан "Морьтон цэргүүд" бүтээж чадах уу. Энэ тоглолтыг бид зургадугаар сарын 19-д буюу ирэх даваа гаригт харах л үлдлээ.

"Голдэн Стэйт Уорриорс" "Клевлэнд Кавалерс" 3:3

/VI.02/ Цуврал 1: "Клевлэнд Кавалерс" –"Голдэн Стэйт Уорриорс" – 89 –104

/VI.05/ Цуврал 2: "Клевлэнд Кавалерс" – "Голдэн Стэйт Уорриорс"  77- 110

/VI.08/ Цуврал 3: "Голдэн Стэйт Уорриорс" – "Клевлэнд Кавалерс" 90-120

/VI.10/ Цуврал 4: "Голдэн Стэйт Уорриорс" – "Клевлэнд Кавалерс" 108– 97

/VI.13/ Цуврал 5: "Клевлэнд Кавалерс" – "Голдэн Стэйт Уорриорс"  112 -72

/VI.16/ Цуврал 6: "Голдэн Стэйт Уорриорс" – "Клевлэнд Кавалерс"  101-115

/VI.19/ Цуврал 7: "Клевлэнд Кавалерс" – "Голдэн Стэйт Уорриорс"  ——

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж