Намуудын гар дахь хөзөр ба мөрийн хөтөлбөрийн харьцуулалт

Хуучирсан мэдээ: 2016.06.17-нд нийтлэгдсэн

Намуудын гар дахь хөзөр ба мөрийн хөтөлбөрийн харьцуулалт

Сонгуульд өрсөлдөх намуудын мөрийн хөтөлбөр бол сонгогчдын хувьд чухал “гарын авлага”. Ялсан нам сонгуульд барьж орж ирсэн мөрийн хөтөлбөрөө ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх учир сонгогчид нэр дэвшигчдийн болоод намуудын мөрийн хөтөлбөртэй танилцаж байж, сонголтоо хийх нь зөв юм.

Ирэх сонгуульд олон суудал авах магадлалтай Ардчилсан нам болоод Монгол ардын намын мөрийн хөтөлбөрийг харьцуулан хүргэж байна. Энэ нь редакцийн зүгээс түүвэрлэж бэлтгэсэн мэдээлэл болно.

СОНГУУЛИЙН УРИА:

  • АН: АХИУЛАН ХИЙХ АЖИЛ ИХ
  • МАН: БИД ЗҮТГЭНЭ, ХАМТДАА ХӨГЖИНӨ

МӨРИЙН ХӨТӨЛБӨР:

  • АН: “МОНГОЛ ХҮН – 2020” 
  • МАН: БИД ХАМТДАА ЧАДНА

Дэлгэрэнгүй үзэх – МАН

Дэлгэрэнгүй үзэх – АН

МАН

АГУУЛГА

АН

 

  • УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлана.

 

  • Улс төрийн намын санхүүжилтийг ил тод, хяналттай болгоно. Бизнесийн бүлэглэлийн нөлөөллийг таслан зогсооно.

 

  • Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ

ЗАСАГЛАЛ

  • Ил тод, хариуцлагатай засаглалыг үндэсний болон орон нутгийн түвшинд бүрдүүлнэ.

 

  • УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүний хариуцлагыг нэмнэ.

 

  • Сайн засаглалыг хангах үүднээс Төрийн албаны боловсон хүчний тухай хууль батлан гаргана.
  • Төрийн байгууллагын ажил үүргийн давхардлыг арилгаж, яам агентлаг, төсвийн байгууллагын тоог цөөлнө.

 

  • Төрийн албан хаагчдыг урт хугацааны цогц даатгалд хамруулах замаар нийгмийн хамгааллыг сайжруулна.

 

  • Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах дүү, хамаатан саднаа ажилд авахыг хориглоно

 

  • Төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлнэ

 

  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн Төрийн байгууллагын бүтэц бий болгоно.

 

  • Нийслэлийн иргэд эмнэлэгт үзүүлэх дугаараа интернетээр авдаг болно.

 

ТӨРИЙН АЛБА, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

  • Төрийн дээд байгууллагын үйл ажиллагааны давхардал, хийдлийг арилгахын тулд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулна.

 

  • Төрийн албан хаагчдын цалинг нэмнэ. Ингэхдээ бага цалинтай хэсгийг эхэлж нэмэгдүүлнэ.

 

  • Ипотекийн зээлээр дамжуулан

 

  • ЕБС-ийн сурагчдыг гэр, сургуулийнхээ хооронд нийтийн тээврээр зорчих боломж бүрдүүлнэ.

 

  • Малчны хүүхдийг 6-8 насны сонголттойгоор сургуульд элсэн суралцах боломж бүрдүүлнэ.

 

БОЛОВСРОЛ

 

  • “Зөв монгол хүүхэд”, “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

 

  • Бага ангийн багшийн цалинг 2 дахин нэмэгдүүлнэ.

 

 

 

 

  • Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлнэ.

 

  • Эмнэлгийн дуусаагүй барилгуудыг яаралтай ашиглалтад оруулна.

 

  • Иргэн бүрийг жилд 1 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна.
  • Улаанбурхан, салхин цэцэг гэх мэт халдварт өвчний дархлаажуулалтыг бүрэн шийдэж, өвчлөлийг бууруулна.

 

  • С вирусын голомтыг 2020 гэхэд устгаж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

  • Хөдөө ажиллахаар очсон эмч нарыг хөнгөлттэй нөхцөлтэй орон сууцаар хангана.

ЭРҮҮЛ МЭНД

 

  • Монгол Улсын бүх иргэнд Эрүүл мэндийн даатгалын цахим үнэмлэх олгоно.

 

  • Эмийн аж үйлдвэрийн салбарын хөгжлийг дэмжиж, эрхзүйн орчин бүрдүүлнэ.

 

  • Жил бүр 300 эмч, 600 сувилагчийг гадаадад болон гадаадын мэргэжилтнийг дагалдуулан багаар нь төрийн сангаар сургана.

 

  • 4 жилийн хугацаанд 11 аймагт оношилгоо, эмчилгээний төв байгуулна.

 

  • Элэгний C вирусгүй дэлхийн анхны улс болгох зорилго тавьж ажиллана.

 

  • 2018 онд АШУҮИС-ийн дэргэд Олон улсын жишигт хүрсэн эмнэлэгт ашиглалтад оруулна.

 

  • Шүүгч бүр дээр хувийн хэрэг нээж, шийдвэрлэсэн хэрэг маргаан нь дээд шатны шүүхээр өөрчлөгдсөн тохиолдол бүрт зөрчлийн оноо тооцон, хариуцлагыг дээшлүүлнэ.

 

  • Авлигын хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг дахиж төрийн албанд томилдоггүй байх эрх зүйн орчин бүрдүүлнэ.

 

ШҮҮХ

 

  • Шүүхийн шинжилгээний албыг шинэчилж, иргэдийн итгэлийг сэргээнэ.

 

 

 

  • Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ.

 

  • Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлнэ.

 

  • “Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого” гаргаж, Ач санах хууль батлан хэрэгжүүлнэ.

 

НИЙГМИЙН ХАЛАМЖ

 

  • Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно.

 

  • Бүх аймаг, дүүрэгт “Ахмад настны хөгжлийн ордон” байгуулна.

 

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд зориулсан сэргээн засах, хөгжлийн цогболбор төвүүдийг нийслэл, орон нутагт байгуулна.

 

  • Төр арилжааны банкнаас авах зээлийг бууруулж, иргэд, ААН-д олгох зээлийг нэмэгдүүлнэ.

 

  • Чингис, Самурай бондын зарцуулалтыг дүгнэж, зориулалт бусаар ашигласан,

 

  • Зээлийн хүүг бууруулна

 

  • Валютын нөөцийг нэмэгдүүлнэ

 

  • Инфляцийн түвшинг нэг оронтой тоонд барина

 

-Монгол төгрөгийн ханшгийн уналтыг зогсооно.

 

ТӨСӨВ, МӨНГӨНИЙ БОДЛОГО

 

  • Улсын нэгдсэн төсвийн тэнцлийг алдагдалгүй байлгана.

 

  • ЭЗ-ийн тогтвортой байдлыг хангах хуримтлалын сангуудыг бүрдүүлж, хөрөнгөжүүлэх бодлого барина.

 

  • Нийгмийн дундаж давхаргын хуримтлалыг тууштай дэмжиж нэмэгдүүлнэ.

 

  • Төсвийн төвлөрлийг бууруулж, орон нутагт төсвийн эрх мэдэл олгож, хариуцлага нэмэгдүүлнэ.

 

  • Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлсний адил хувиар тооцон, тэтгэмж олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ.

 

  • Хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа эхчүүдийн НДШ төлсөн хугацаа төсрөхгүй байх боломж бүрдүүлнэ.

 

  • Төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажиласан жилийн хугацааг 1,5 жилээр нэмэгдүүлэн тооцно.

 

  • 3 ба түүнээс дээш хүүхэдтэй ээжүүдэд зориулж “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

 

ЭХЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮД

  • Жирэмсний хяналт, гэмтэл, хавдрын тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлэх “Явуулын эмнэлэг” үйлчилгээг бий болгоно.

 

 

 

  • Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно.

 

  • 5 хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ.

 

  • Хүүхдийг хувийн даатгалд хамруулж, тэтгэмж авах санхүүгийн нэмэлт баталгаа бүрдүүлнэ.

 

  • “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

ХҮҮХЭД

 

  • Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно.

 

  • Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулна.

 

  • Бүх аймаг, дүүрэг Хүүхэд, залуучууд, гэр бүлийн ордонтой болно.

 

  • ЕБС-ийн дотуур байранд 6 настай хүүхдийн асрагч багш ажиллуулна.

 

 

  • “Боловсролын зээлийн сан” байгуулна.

 

  • Үндэсний тэтгэлэг 70,200 төгрөгийг үргэлжлүүлэн олгоно.

 

  • “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

  • Өндөр технологийн 2000 энтрепренёр мэргэжилтэн бэлтгэнэ.

 

ОЮУТАН

 

  • “Оюутны сургалтын төлбөрийн зээл” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

  • Их сургуулиудын хотхоны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

 

 

  • “Атрын аян”, “21:100” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.

 

  • Тариалангийн даатгалын тогтолцоог хөгжүүлнэ.

 

  • Газар тариалангийн түүхий эд, тоног төхөөрөмжийг лизингийн арга хэрэгслээр дэмжинэ.

 

  • “Ногоон хэрэм” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

ГАЗАР ТАРИАЛАН, ХӨДӨӨ АЖ АХУЙ

 

  • Газар тариалангийн бүс нутгийн сумдыг түшиглэн малын тэжээлийн үйлдвэр байгуулна.

 

  • Газар тариалангийн техникийн шинэчлэлд урт хугацаатай, хүү багатай лизингийн үйлчилгээ нэвтрүүлнэ.

 

  • Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг эрчимжүүлж, дотооддоо 100 хувь хангана.

 

 

  • “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулна.

 

  • “Монгол мал” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.

 

  • “Малжуулах хөтөлбөр”-ийг дэмжиж, малчдыг дэмжих бодлого баримтална.

 

  • Малын хулгайн гэмт хэрэгт оногдуулах шийтгэлийг чангатгана.

 

  • Орон сууцны хөтөлбөрт малчдыг хамруулж, нийгмийн асуудлыг шийднэ.

 

МАЛ АЖ АХУЙ

 

  • Залуучуудад малчны мэргэжил олгож, “Малчны залуу халаа” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

  • “Сайн малчин” хөтөлөр хэрэгжүүлнэ.

 

  • Биокомбинатад иж бүрэн шинэчлэл хийнэ.

 

  • Мах, маххан бүтээгдэхүүний экспортыг жилд 1 тэрбум ам.долларт хүргэнэ.

 

  • “Монгол мах” брэнд бий болгоно.

 

  • Улаанбаатарыг 2030 он хүртэл хөгжүүлэх чиг хандлагыг тодорхойлно.

 

  • Нийслэлийн дагуул хот, тосгоныг хөгжүүлнэ.

 

  • Хороо бүрийг цэцэрлэг, спортын талбайтай болгоно.

 

  • Газар доорх болон давхар зогсоолыг хоёр дахин нэмэгдүүлнэ.

 

  • Гүүрэн болон нүхэн гарцыг нэмэгдүүлнэ. Автомашингүй гудамж байгуулна.

ХОТ ТӨЛӨВЛӨЛТ

 

  • Улаанбаатар хотыг утаагүй болгоно.

 

  • Бүх аймгийн төв болон 15 мянгаас дээш хүн амтай суурийн газрыг ХОТ болгоно.

 

  • Хотуудын усан хангамж, бохир ус, цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийнэ.  Бие даасан системийг дэмжинэ.

 

  • Орон сууцны барилгын улаан алдагдлыг бууруулах “Дулаан байр 1:1” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

  • “Шинэ сум” хөтөлбөрийг үргэлжлүүлж, дуусгана.

 

 

  • “Найдваргүй зээлдэгчдийн жагсаалт”-д бүртгэгдсэн ААН, иргэдэд зээлийн түүхээ сайжруулах боломж олгоно.

 

  • “Итгэлийн зээл” олгох бодлого баримтална.

 

БИЗНЕСИЙН ОРЧИН

 

  • Баялаг бүтээгчдийг дэмжиж, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлнэ.

 

  • Макро ЭЗ-ийн шинэ тэнцвэрийг хангана.

 

  • Инфляцийг нам, тогтвортой түвшинд хадгалж, иргэдийн бодит орлогыг хамгаална.

 

 

  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлжнэ.

 

  • Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах орчин бүрдүүлнэ.

ЦАЛИН

  • Ажил эрхлэгчдийн орлогыг 2 дахин нэмэгдүүлнэ.

 

  • Хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, ур чадварт суурилсан цалин хөлсний тогтолцоонд шилжинэ.

 

  • Хамтын тэтгэвэр олгоно.

 

  • “Насны хишиг” тэтгэвэр олгох эрхзүйн орчин бүрдүүлнэ.

 

  • Тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулна.

 

  • НДС-аас олгох тэтгэврийн хэмжээг жил бүр нэмэгдүүлнэ.

 

  • Тэтгэврийн зөрүүг арилгах бодлого баримтална.

 

ТЭТГЭВЭР

 

  • Тэтгэвэрийг цалингийн өсөлт, инфляцийн түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ.

 

  • Тэтгэвэр тогтоолгох төрийн албан хаагчдын ажилласан жилд дүйцэх 1 удаагийн буцалтгүй тусламж олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ.

 

  • Иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцааг амь оруулж, үнэ цэнэтэй болгоно

 

ХУВЬЦАА

  • “Эрдэнийн хишиг” 1072 ширхэг хувьцааны үр өгөөжийг бодитой болгоно.

 

  • Улаанбаатарын V, Тавантолгой, Багануур, Бөөрөлжүүт, Тэвшийн говийн ДЦС барина.

 

  • Ухаа худаг-Гашуун сухайт, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр замыг ашиглалтад оруулна.

 

  • “Эрдэнэт овоот”, “Богд хаан” төмөр зам байгуулах ажлыг эхлүүлнэ.

 

  • Сумдыг төвлөрсөн дэд бүтэц буюу дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээтэй болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

 

  • Хөшигийн хөндийд Тээвэр ложистикийн төв байгуулна.

 

-Эрчим хүч экспортлогч орон болно.

 

  • Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нар, салхин цахилгаан станц, Эгийн гол болон Ховд голын усан цахилгаан станцуулыг барина.

 

ДЭД БҮТЭЦ

 

 

  • “Шинэ төмөр зам” төслийн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын суурь бүтэц, Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын суурь бүтцийн санхүүжилтийг шийдвэрлэж, төмөр замын дотоод сүлжээг өргөжүүлнэ.

 

  • Ухаа худаг-Гашуун сухайт, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр замыг ашиглалтад оруулна.

 

 

  • Зам, тээврийн салбарын бодлогыг нэгтгэсэн Тээврийн нэгдсэн хуультай болно.

 

  • Тусгай замын автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлнэ.

 

  • Өмнөговь аймаг дахь нисэх буудлыг 4D ангиллын, ОУ-ын нөөц нисэх буудал болгоно.

 

 

  • Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн ашгийг иргэн бүрт хүртээх бололцоог бүрдүүлнэ.

 

  • Уул уурхайн салбараас орох орлогыг одоо болон ирээдүй хойч үедээ тэгш хүртээх эрх зүйн орчин бүрдүүлж, Баялгийн сангийн тухай хуулийг батална.

 

  • Бичил уурхай эрхлэгчдийн олборлосон алтыг Монголбанкны ханшаар худалдан авах эрх зүйн орчин бүрдүүлнэ.

 

 

 

УУЛ УУРХАЙ

 

  • Асгатын мөнгөний орд, Гацууртын алт, Цагаан суваргын зэсийн ордыг эргэлтэд оруулна.

 

  • Бичил уурхайн эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

 

  • Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

 

  • Газрын тосны олборлолтыг 1,7 сая тоннд, экспортын орлогыг 500 тэрбумл хүргэнэ.

 

 

 

  • Улаанбаатар-Хөшигийн хөндий, хотын зүүнээс баруун, урдаас хойд чиглэлд хурдны зам барина.

 

  • Гүүрэн болон нүхэн гарцыг нэмнэ. Автомашингүй гудамж байгуулна.

 

  • Газар доорх болон давхар зогсоолыг хоёр дахин нэмэгдүүлнэ.

 

ЗАМ

 

  • Улаанбаатар хотын баруун талаар өнгөрөн гарах “Богд хан” төмөр замын төсөл хэрэгжүүлнэ.

 

  • Улаанбаатар хотоос гарах, орох төв замыг 4 эгнээ болгоно.

 

  • Аймгийн төвүүдийг нийслэлтэй холбосон зам дагуух сумдад хатуу хучилттай зам тавина.

 

  • Ипотекийн зээлийн хөтөлбөрийн зээлийн нөхцөлийг сайжруулна.

 

  • Нийслэлийн хэмжээнд 40.000 айлын орон сууц ашиглалтад оруулна.

 

ОРОН СУУЦ

 

  • Ипотекийн зээлийн хүүг илүү хүртээмжтэй болгоно.

 

  • “Орон сууцжуулах хөтөлбөр”-ийг иргэдийн оролцоо, амьжиргааны түвшинтэй уялдуулан хэрэгжүүлнэ.

 

 

  • Дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн, хиймэл нуур, усан байгууламж барина.

 

  • Ундны усны түгээлтийг ойртуулах үүднээс 500 м тутамд худаг байгуулна.

 

ГЭР ХОРООЛОЛ

 

  • Хашаа, байшинг сайжруулан “Хувийн орон сууц” болгож, ипотекийн 5 хувийн зээлийн хөтөлбөрт хамруулна.

 

  • Бүх аймгуудад “Гудамж” төсөл хэрэгжүүлнэ.

 

  • ШУ, судалгаа, инноваци, туршин нэвтрүүлэх санхүүжилтийг 5 дахин нэмнэ.

 

  • “Монгол контент” бүтээгчдийг дэмжинэ.

 

  • Соёл, ШУ-ны салбарынхны үнэлэмжийг дээшлүүлнэ.

 

  • Нийтийн биеийн тамир, иог, бясалгал, фитнесээр хичээллэхийг ЭМД-аас урамшуулна.

 

  • Их спортыг дэмжих сан байгуулж, төрийн ивээлд байлгана.

 

  • Багийн болон оюуны спортыг дэмжинэ. Өвлийн спортын ордон байгуулна.

 

СОЁЛ УРЛАГ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, СПОРТ

 

  • Органик хүнсний үйлдвэрлэл, экспортыг дэмжинэ

 

  • Дэлхийн жишигт нийцсэн биотехнологийн үндэсний лаборатори, үйлдвэр байгуулна.

 

  • Киноны тухай хууль батална.

 

  • Сумын соёлын төвүүдийг Кино театртай болгоно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж