Европын холбооны лидерүүд ОХУ-д цуглажээ

Хуучирсан мэдээ: 2016.06.17-нд нийтлэгдсэн

Европын холбооны лидерүүд ОХУ-д цуглажээ

ОХУ-ын Санкт-Петербург хотноо эхэлсэн Олон улсын эдийн засгийн чуулга /ПМЭФ/ уулзалтад оролцохоор Европын холбооны лидерүүд, томоохон компанийн захирлууд цуглажээ. “Оросын Давос” гэгддэг Санкт-Петербургийн олон эдийн засгийн форумын үеэр ОХУ-ын эсрэг Европын холбооны хоригийг цуцлах яриа хэлэлцээ өрнөх магадлал өндөр байна.

Крым хойг 2014 онд Киевээс салж, Кремльд нэгдсэний дараа АНУ болон Европын холбоо ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьж, “Их-8” орны бүлгээс хассан юм. Гэвч хоёр жилийн дараа эдийн засгийн хориг ОХУ-аас илүү Европын холбоонд хохирол учруулжээ. Мөн ОХУ нь Барууны мах, хүнсний ногоо, цагаан идээний импортыг хориглосон нь Грек зэрэг хөдөө аж ахуйн орлогоос хамааралтай Европын орнуудад хүндрэл үүсгэжээ.

Санкт-Петербургийн олон эдийн засгийн форумд пүрэв гаригт /2016.06.16/ Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер  үг хэлжээ. Тэрбээр Украинаас болж ОХУ-тай харилцаа муудсанаас хойш тус улсад айлчилсан Европын холбооны анхны өндөр албан тушаалтан юм.

Өмнөх өдөр нь ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров “Бид Европ, Америкийн холбоотнуудыг хоригоо цуцал гэж ятгахгүй. Хориг тавьсан орнууд үүсгэсэн мухардмал нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэхийг харж байна. Гэхдээ Санкт-Петербургийн форумд цугласан зочдын нэрсийг харвал мухардал аажмаар арилж байх шиг” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Time

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж