Сонгуулийн бэлтгэл ажил эрчимтэй үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2016.06.17-нд нийтлэгдсэн

Сонгуулийн бэлтгэл ажил эрчимтэй үргэлжилж байна

Саналын хуудас хэвлүүлэх, санал тоолох төхөөрөмж шалган баталгаажуулах тэдгээрийг тээвэрлэн хүргэх ажил дуусах шатандаа орсон талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар тухайлбал, Баян-өлгий, Говь-алтай, Завхан, Увс, Ховд зэрэг алслагдсан аймагт саналын хуудас, мөн 7 аймагт санал тоолох техник төхөөрөмж тус тус хүргэгдсэн байна. Бусад аймаг, нийслэлийн дүүргүүдэд хүргэгдэх саналын хуудсыг  хэвлэж дуусгах, санал тоолох техник төхөөрөмж тээвэрлэн хүргэх ажил эрчимтэй үргэлжилж  улмаар энэ сарын 20-ны өдөр бүрмөсөн дуусгахаар шамдан ажиллаж байгаа аж.

Саналын хуудасны эх бэлтгэх, хэвлэх, боож баглах, хүлээлцэх болон санал тоолох техник төхөөрөмжийг нэгбүрчлэн шалгаж баталгаажуулах, тэдгээрийг тээвэрлэн хүргэх ажлыг Ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид ажиглаж байгаа билээ.

Г.ХОРОЛ

 

                                               

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж