Э.Цэндбаатар, Н.Шинэбаяр нар эхний тулаанаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2016.06.17-нд нийтлэгдсэн

Э.Цэндбаатар, Н.Шинэбаяр нар эхний тулаанаа хийнэ

“РИО 2016” зуны олимпийн эрх олгох боксын төрлийн сүүлийн тэмцээн Азербайжаны Баку хотод эхэллээ. Манай улсаас энэ удаагийн тэмцээнд 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар хүч үзнэ. 

Өнөөдөр Э.Цэндбаатар Италийн боксчин Риккардо Д`Андреатай, Н.Шинэбаяр Финландын тамирчин Дмитрий Третьяктай эхний тулаанаа хийнэ. Харин Х.Энх-Амар, С.Эрдэнэбаяр нар энэ сарын 19-ний өдөр рингэнд гарах хуваарьтай.

Олимпийн эрхийн төлөөх өрсөлдөөнд оролцохоор 105 орны 469 боксчин өрсөлдөхөөр болжээ. Тэмцээнээс олимпийн нийт 39 эрх олгоно. Ингэхдээ,

  • 52 кг, 56 кг, 60 кг, 69 кг, 75 кг, 81 кг жин тус бүрийн эхний 5 байрт шалгарсан боксчдод,
  • 49 кг-ын шигшээд шалгарсан буюу хоё тамирчинд,
  • 91 кг, +91 кг-д түрүүлсэн тамирчинд Рио-2016 зорих эрх өгнө.

Монголын боксчдоос одоогоор 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат нар олимпийн эрхээ хүртээд байгаа.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж